ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 36
36
1Ариун газрын бүтцийн бүх ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб болон ур дүйтэй хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэх болно гэв.
2Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭНий ур чадвар өгсөн ур дүйтэй хүн болгоныг зүрх нь хөдөлсөн хүн бүрийг Мосе үүнийг гүйцэтгэх ажилд дуудав. 3Тэгээд ариун газрын бүтцийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа. 4Ариун газрын бүх ажлыг хийж байсан бүх урчууд тус бүр хийж байсан ажлаасаа ирцгээж, 5Мосед
—Биднийг хийгтүн гэж ЭЗЭН тушаасан босголтын ажилд хангалттай хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв. 6Тиймээс Мосе зарлиг гаргаж, хуаран даяар
—Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт зориулж юу ч бүү хийтүгэй гэсэн тунхаг явуулав. Ийнхүү ард түмэн илүү ихийг нэмж авчрахаа болив. 7Учир нь тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв.
8Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ. 9Бүрээс нэг бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээснүүд ижил хэмжээтэй байв. 10Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов. 11Эхний хэсгийн гадна талын бүрээсийн захад хөх өнгийн гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсэнд мөн үүнчлэн хийлээ. 12Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоог, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоо хийв. Гогцоонууд бие биенийхээ харалдаа байв. 13Тэгээд тэр тавин алтан гархи хийж, бүрээснүүдийг хооронд нь гархинуудаар холбосон тул асар нь нэг болов.
14Мөн асрын дээгүүрх майханд зориулан тэрээр ямааны хялгасаар бүрээснүүд хийв. Тэр нийтдээ арван нэгэн бүрээс хийсэн байлаа. 15Бүрээс нэг бүрийн урт нь гучин тохой, өргөн нь дөрвөн тохой байсан ба арван нэгэн бүрээс бүгд ижил хэмжээтэй байв. 16Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов. 17Цаашилбал, тэр эхний хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийв. 18Майхныг нэг болгон хамтад нь холбохын тулд тэрээр тавин хүрэл гархи хийжээ. 19Майхны бүтээлгийг тэрээр улаанаар будсан хуцын арьсаар хийж, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.
20Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв. 21Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв. 22Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв. 23Тэр асрын дүнзнүүдийг хийв. Өмнөд талд хорин дүнз байлаа. 24Хорин дүнзний доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний доорх хоёр углууранд нь зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзний доорх хоёр углуургад зориулж хоёр углуур хийв. 25Тэгээд асрын хоёр дахь талд буюу хойд талд нь тэр хорин дүнз хийжээ. 26Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв. 27Асрын ар тал буюу баруун талд нь тэр зургаан дүнз хийжээ. 28Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв. 29Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байлаа. Ийнхүү хоёр буланд тэр хоёуланд нь тэгж үйлдэв. 30Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв.
31Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв. 32Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв. 33Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв. 34Тэгээд тэр дүнзнүүдээ алтаар бүрээд, хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийв. Хөндлөвч моддыг алтаар бүрэв.
35Цаашаа тэр хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүнийг тэр уран хүний урлал болох херубуудын хамт хийв. 36Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд тэдгээрийг алтаар бүрж, мөн дэгээнүүдийг нь алтаар хийв. Багануудад зориулан дөрвөн мөнгөн углуурыг цутгав. 37Тэр майхны үүдэнд зориулж хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар дэлгэц хийв. Эдгээрийг нэхмэлчид хийжээ. 38Мөн тэрээр түүний таван багануудыг дэгээнүүдтэй нь хамт хийж, тэдгээрийн оройнуудыг нь болон холбоосуудыг нь алтаар бүрэв. Харин таван углуур нь хүрлээр бүтээгджээ.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 36: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: