ХОСЕА 3

3
1Дараа нь ЭЗЭН надад
—Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв. 2Тиймээс би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар тэр эмийг өөртөө худалдан авсан. 3Тэгээд би түүнд
—Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлж болохгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийнхүү би бас чам уруу хандах болно гэв. 4Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно. 5Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.

Одоогоор Сонгогдсон:

ХОСЕА 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү