ЛЕВИТ 1
1
1ЭЗЭН хурлын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдан
— 2Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэл. “Та нарын хэн нэгэн нь ЭЗЭНд өргөлийг авчрахдаа амьтдын тахилаа бод эсвэл бог малын сүргээсээ авчир. 3Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой. 4Тэр хүний төлөө, өмнөөс нь энэ нь хүлээн авагдаж эвлэрүүлэхийн тулд тэр хүн гараа шатаалт тахилын толгой дээр тавина. 5Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна. 6Дараа нь шатаалт тахилыг тэр өвчиж, түүнийг огтолж эвдэнэ. 7Тахилч Аароны хөвгүүд, тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр мод өрнө. 8Тэгээд тахилч нар болох Аароны хөвгүүд нь хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрнө. 9Харин тэр түүний гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаалт тахил болгон шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
10Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой. 11Тэр түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлаад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна. 12Тэгээд тэр түүнийг толгой, гадар өөхнийх нь хамт огтлон эвдээд, тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрөх ажгуу. 13Гэхдээ тэр гэдэс дотрыг нь, мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
14Харин хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл нь шувуудын шатаалт тахил байх аваас тэр нь хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааг өөрийн тахил болгон авчрах ёстой. 15Тахилч түүнийг нь тахилын ширээнд авчирч, толгойг нь мушгин аваад түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулах бөгөөд цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна. 16Тэр бас түүний хөеөг өднийх нь хамт авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнс уруу хая. 17Тэгээд түүний далавчийг нь бүрэн салгалгүйгээр цуул. Тахилч түүнийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
Одоогоор Сонгогдсон:
ЛЕВИТ 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: