ЛЕВИТ 17
17
1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
— 2Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “ЭЗЭНий тушаан айлдсан нь энэ болой. 3«Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор, эсвэл хуарангийн гадна үхэр, эсвэл хурга, эсвэл ямаа нядлах аваас, 4ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр түүнийгээ хурлын майхны үүдэнд авчраагүй бол тэр хүн цусны буруутан хэмээн тооцогдоно. Тэр хүн цус урсгасан учир өөрийн ард түмний дундаас таслагдах ёстой. 5Үүний учир шалтгаан нь гэвэл, Израилийн хөвгүүд хээр талд өргөж байсан тахилуудаа авчрахын тулд буюу тэдгээрийгээ тэд ЭЗЭНд, хурлын майхны үүдэнд тахилчид авчран, ЭЗЭНд эвийн тахилын өргөлүүд болгон өргөхийн тулд болой. 6Тахилч цусыг нь хурлын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацан, өөхийг нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулах ёстой. 7Тэд өөрсдийн садарласан ямаан шүтээнүүдэд цаашид тахилаа өргөх ёсгүй. Энэ нь тэдэнд үеийн үед улиран үргэлжлэх тогтоол болох юм»”.
8Тэгээд чи тэдэнд ийн хэл. “Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь шатаалт тахил, эсвэл өргөлийг өргөхдөө, 9түүнийг хурлын майхны үүдэнд ЭЗЭНд өргөхөөр авчрахгүй бол тэр хүн ард олноос таслагдана.
10Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 11Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм”. 12Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд “Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй, та нарын дунд түр сууж буй аливаа гадаадын хүн цус идэж болохгүй” хэмээн айлдсан. 13Тиймээс Израилийн хөвгүүдээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган шороогоор дарах ёстой.
14Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг. Тийм учраас Би Израилийн хөвгүүдэд “Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана” хэмээн айлдсан. 15Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уугуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно. 16Харин хэрэв тэр хүн хувцсаа угаагаагүй, эсвэл биеэ усанд булхаагүй аваас тэр нь өөрийн гэм бурууг үүрнэ гэлээ.
Одоогоор Сонгогдсон:
ЛЕВИТ 17: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: