ШАСТИРЫН ДЭД 20:17-18 - Бүх хувилбаруудыг харьцуулах
ШАСТИРЫН ДЭД 20:17-18 АБ2004 (Ариун Библи, 2004)
Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Өө, Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна” хэмээв. Иехошафат нүүрээ газар уруу харуулан тэргүүнээ бөхийлгөсөн бөгөөд бүх иудачууд болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНий өмнө унаж, ЭЗЭНд мөргөв.
ШАСТИРЫН ДЭД 20:17-18 АБ2013 (Ариун Библи 2013)
Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү ай, бүү шантрагтун. Маргааш тэдний өөдөөс хөдөл, ЭЗЭН та нартай хамт байна гэлээ. Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав.