ЛУК 19:1-10
ЛУК 19:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс Иерихог дайрч өнгөрөв. Харагтун, Закхай гэгч хүн байв. Тэр нь татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн ажээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч биеэр бага тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байв. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.
ЛУК 19:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс Иерихог дайрч өнгөрөв. Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.