МАТАЙ 4:17-25 - Бүх хувилбаруудыг харьцуулах
МАТАЙ 4:17-25 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв. Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа. Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ. Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.
МАТАЙ 4:17-25 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа. Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Есүс дээр авчирч, Тэрээр тэднийг эдгээжээ. Галил, Декаполь, Йерусалим, Иудей түүнчлэн Йорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.