ДУУЛАЛ 104:13-15 - Бүх хувилбаруудыг харьцуулах

ДУУЛАЛ 104:13-15 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг. Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг. Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг, Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг. Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон Хүний зүрхийг баясгадаг дарсыг, Нүүрийг өнгөлдөг тосыг болон Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.

Хуваалцах
ДУУЛАЛ 104 АБ2004

ДУУЛАЛ 104:13-15 АБ2013 (Ариун Библи 2013)

Дээд тасалгаанаасаа Тэрээр уулсыг усалдаг бөгөөд Үйлсийнх нь үр жимсэнд Газар дэлхий ханадаг. Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг, Хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь Газар шорооноос хүнсийг гаргуулахын тулд агаад Хүний зүрхийг баясгах дарсыг, Нүүрийг өнгөлөх тосыг Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ.

Хуваалцах
ДУУЛАЛ 104 АБ2013