РОМ 2:2-11 - Бүх хувилбаруудыг харьцуулах

РОМ 2:2-11 АБ2004 (Ариун Библи, 2004)

Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? Эсвэл та Бурханы энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу? Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна. Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө. Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна. Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей мөн түүнчлэн Грек хүмүүст байна. Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.

Хуваалцах
РОМ 2 АБ2004

РОМ 2:2-11 АБ2013 (Ариун Библи 2013)

Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу? Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна. Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө. Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. Муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна. Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна. Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.

Хуваалцах
РОМ 2 АБ2013