1Самуел 2:1-10

1Самуел 2:1-10 - Тэгээд Ханна залбиран
—ЭЗЭН тандаа
зүрх минь баярлана.
ЭЗЭНийхээ дотор
эвэр минь бас өргөгдөнө.
Авралд тань баярлан
баяссан би
Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.
ЭЗЭНтэй адил ариун нь үгүй.
Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй.
Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.
Ихэд олон үг
бардамнаж бүү ярьтугай.
Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай.
Хамгийг мэдэгч Бурхан
ЭЗЭН тул
Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.
Дийлэгч агсны нум хугарахад
Дийлдэгч нэгэн нь харин
хүчийг агсав.
Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход,
Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ.
Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад,
Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.
Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН,
Үхэгсдийн оронд унагадаг нь бас
өргөж босгодог нь Тэр юм.
Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН,
Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм.
Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо
Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө
Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад
Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу.
Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул
Гагц үүнийхээ дээр ЭЗЭН
ертөнцийг тэгнэжээ.
Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ.
Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь
Хар хүч нь тэднийг
хамгаалж эс чаддагийнх юм.
Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана.
Тэгээд тэднийг ЭЗЭН
тэнгэрээс бас ниргэнэ.
Дэлхийн хязгаар хүртэл
ЭЗЭН шүүх болно.
Хаандаа хүч чадлыг
Тэр өгөх болно.
Тосолсныхоо эврийг
Тэр бас өргөх болно гэв.

Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв. ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй. Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ. Дийлэгч агсны нум хугарахад Дийлдэгч нэгэн нь харин хүчийг агсав. Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно. Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм. Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм. Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ. Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм. Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана. Тэгээд тэднийг ЭЗЭН тэнгэрээс бас ниргэнэ. Дэлхийн хязгаар хүртэл ЭЗЭН шүүх болно. Хаандаа хүч чадлыг Тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг Тэр бас өргөх болно гэв.

1Самуел 2:1-10

1Самуел 2:1-10