Biểu trưng YouVersion
Biểu tượng Tìm kiếm

Эхлэл 3

3
Нүгэл ба шийтгэл
1ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд
—Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ.#Илч 12:9, 20:2 2Тэр эмэгтэй, могойд
—Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо. 3Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд 4могой, эмэгтэйд
—Та нар ерөөсөө үхэхгүй. 5Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж,#3:5 эсвэл бурхад шиг сайн мууг мэдэх#3:5 эсвэл бүгдийг мэддэг болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. 6Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж. 7Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.
8Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. 9Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж
—Чи хаа байна вэ? гэсэнд 10тэрээр
—Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв. 11Тэгтэл Тэр
—Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд 12хүн
—Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв. 13ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд
—Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй
—Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.#2Ко 11:3; 1Тм 2:14 14ЭЗЭН Бурхан нөгөө могойд
Чи ийм хэрэг хийсэн учир
Хамаг мал адгуус хийгээд
Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав.
Чи хэвлийгээрээ мөлхөн явж,
Амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно.
15Би тэр эмэгтэй та хоёрын хооронд,
Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ.
Тэр үр толгойг чинь бяцалж, түүний#3:15 түүний үр удмын эсвэл тэдний өсгийг чи няцална
гээд#Илч 12:17 16эмэгтэйд
Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ.
Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ.
Эр нөхрөө чи эрмэлзэнэ,
Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.
17Тэрээр Адамд
Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир
Чамаас болж газар хараагдлаа.
Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно.#Евр 6:8
18Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна.
Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.
19Чи газар шороондоо буцталаа
Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ.
Учир нь чамайг газар шорооноос авсан.
Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.
20Хүн#3:20 эсвэл Адам эхнэрээ Ева#3:20 Ева: евр. “амьдрал” гэдгээс гаралтай үг бөгөөд энэ хэсэгт хүн төрөлхтнийг зааж байна. гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж. 21ЭЗЭН Бурхан, Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. 22ЭЗЭН Бурхан
—Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг#3:22 эсвэл юу сайн юу ёрын болох талаар мэдлэг өгдөг эсвэл бүхний тухай мэдлэг өгдөг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ. 23ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав. 24Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.

Tô màu

Chia sẻ

Sao chép

None

Bạn muốn lưu những tô màu trên tất cả các thiết bị của mình? Đăng ký hoặc đăng nhập