Эхлэл 9
9
Ноатай хийсэн гэрээ
1Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд
—Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!#Эх 1:28 2Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно. 3Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна. 4Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид.#Лев 7:26–27, 17:10–14, 19:26; Дх 12:16,23, 15:23 5Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ.
6Хүний цусыг хэн урсгана
Түүний цусыг хүн урсгана.
Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.#Эх 1:26; Гэт 20:13
7Та нар харин үржтүгэй, олширтугай!
Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай!#Эх 1:28 гэлээ.
8Бурхан, Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд
— 9Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна. 10Бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. 11Би та нартай гэрээ байгуулна. Бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. 12Бурхан
—Та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах Миний гэрээний тэмдэг гэвэл: 13Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно. 14Намайг газар дээр үүл хуралдуулж, солонго тэр үүлэн дээр харагдах үед 15Би Миний болон та нарын, бие махбодтой бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч махбодтой бүхнийг устгах үер болохгүй. 16Үүлэнд солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. 17Бурхан, Ноад
—Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг махбодтоны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.
Ноагийн хөвгүүд
18Бүхээгнээс гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг билээ. 19Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ.
20Ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ. 21Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв. 22Эцгийнхээ нүцгэн байгааг Канааны эцэг Хам хараад гадагш гарч хоёр ахдаа хэлжээ. 23Шем, Иафет хоёр нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байгааг нь харахгүйн тулд нүүр буруулав. 24Ноагийн согтуу нь гарч, бага хүү нь түүнд юу хийснийг мэдээд
25Канаан хараал идэж,
ах нарынхаа боолын боол болог!
гэжээ. 26Бас тэрээр
Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя.
Канаан Шемийн боол болох болтугай!
27Бурхан Иафетыг#9:27 Иафет: евр. “өсөлт” гэснээс гаралтай. үлэмж өсгөж,
Иафетыг Шемийн майханд амьдруулж,
Канаан түүний боол болох болтугай!
гэжээ. 28Үер болсноос хойш Ноа гурван зуун тавин жил амьдраад 29есөн зуун тавин насандаа үхэв.
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
Эхлэл 9: АБ2013
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: