1Коринт 10
10
Израилийн түүхийн сануулга
1Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч,#Гэт 13:21–22, 14:22–29 2бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, 3бүгд адилхан сүнслэг хоол идэж,#Гэт 16:35 4бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв.#Гэт 17:6; Тоо 20:11 5Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм.#Тоо 14:29–30 6Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм.#Тоо 11:4 7Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар бослоо” гэж бичигдсэн байна.#Гэт 32:6 8Тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянгуулаа үхсэн болохоор тэдний адилаар садар самууныг бид эс үйлдье.#Тоо 25:1–18 9Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийг#10:9 ЗБ-т Бурханыг бид тэдэн шиг үл сорьё.#Тоо 21:5–6 10Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.#Тоо 16:41–49 11Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. 12Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил. 13Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно. 14Тиймд хайртууд минь ээ, шүтээн шүтлэгээс зайл. 15Ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар шүүцгээ. 16Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?#Мт 26:26–28; Мк 14:22–24; Лк 22:19–20 17Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг. 18Махбодын дагуух Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээн дээрхээс хуваалцагч биш үү?#Лев 7:6 19Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд өргөсөн юмс нь юу юм, шүтээн нь юу юм? 20Тэгээд ч тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцагч болоосой гэж би хүсэхгүй.#Дх 32:17 (LXX) 21Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй. 22Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?#Дх 32:21
Бүхнийг Бурханы алдрын төлөө үйлд
23Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.#1Ко 6:12 24Хэн ч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрэг. 25Махны зах дээр зарагддаг аливаа юмсыг мөс чанарын асуулт тавилгүйгээр ид. 26“Учир нь газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн нь Эзэнийх юм.”#Дуу 24:1 27Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл мөс чанарын асуулт тавилгүйгээр, өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. 28Хэрэв хэн нэгэн та нарт “Энэ нь шүтээнд тахисан мах” гэвэл та нарт хэлж өгсөн хүний төлөө мөн мөс чанарын төлөө түүнийг бүү ид. 29Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? 30Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ тухайд муу хэлэгдэх гэж? 31Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. 32Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул. 33Над шиг бай. Би олныг аврагдаг гэж, өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.
Currently Selected:
1Коринт 10: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.