YouVersion Logo
Search Icon

1Самуел 16

16
Давидыг хаанд өргөмжлөн тослов
1ЭЗЭН, Самуелд
—Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв. 2Харин Самуел
—Би яаж явах вэ? Саул үүнийг сонсвол намайг алах болно гэв. ЭЗЭН айлдахдаа
—Чи охин бяруу авч, “ЭЗЭНд тахил тахихаар ирлээ” гэж хэлэгтүн. 3Нядлах тахилын ёслолд Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Миний нэрлэх хүнд чи тос цутгагтун! гэв. 4Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд
—Та амар тайван ирэв үү? гэв. 5Самуел
—Амар тайван. Би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган надтай хамт нядлах тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган тэднийг нядлах тахил өргөхөд урив. 6Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад
—Үнэхээр ЭЗЭНий тосолсон хүн Өөрийнх нь өмнө байна гэж бодов. 7Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан
—Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. 8Тэгэхэд Иесси Абинадабыг дуудан Самуелын урдуур явуулав. Самуел
—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлэв. 9Дараа нь Иесси Шаммаг урдуур нь явуулсан боловч Самуел
—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлэв. 10Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел, Иессид
—ЭЗЭН эднийг сонгоогүй гэж хэлэв. 11Самуел, Иессид
—Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси
—Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид
—Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв. 12Иесси хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа
—Босож, түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв. 13Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.
Давид, Саулд хөгжимдөж өгсөн нь
14ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв. 15Саулын зарц нар түүнд
—Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна. 16Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас таны дээр муу сүнс ирвэл тэрээр ятгаа тоглоход та дээрдэх болно гэж хэлэв. 17Саул зарц нартаа
—Сайн чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв. 18Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь
—Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав. 19Саул, Иессид элч нарыг илгээж
—Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу илгээгтүн гэж хэлүүлэв. 20Иесси нэг илжиг авч, түүнд талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачаад, өөрийн хүү Давидаар Саул уруу илгээв. 21Давид Саул дээр ирж, түүнд үйлчлэв. Саул түүнийг ихэд хайрлан тэр Саулын зэвсэг үүрэгч болов. 22Саул, Иессид хүн илгээж
—Давид миний албанд зогсог. Учир нь тэр миний нүдэнд тааллыг олов гэж хэлүүлэв. 23Бурханаас сүнс Саулд ирэх болгонд Давид ятга авч, өөрийн гараар тоглоход, Саулд хүч тэнхээ эргэн ирж, муу сүнс түүнээс салан явж, бие нь сайжирдаг байв.

Currently Selected:

1Самуел 16: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for 1Самуел 16