YouVersion Logo
Search Icon

1Самуел 3

3
Самуелын дуудлага ба үйлчлэл
1Балчир хөвгүүн Самуел, Елигийн дор ЭЗЭНд үйлчилж байв. Тэр өдрүүдэд ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв. 2Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Ели өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт 3Бурханы дэнлүү хараахан унтраагүй байсан агаад Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв. 4ЭЗЭН, Самуелыг дуудахад
—Би энд байна гэж тэр хэлэв. 5Тэгээд тэр Ели уруу гүйж очин
—Та намайг дуудсан тул би энд байна гэв. Харин Ели
—Би дуудаагүй, буцаад хэвт гэсэнд Самуел яваад хэвтэв. 6ЭЗЭН дахин
—Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин
—Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели
—Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвт гэв. 7Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд илэрхийлэгдээгүй байжээ. 8ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин
—Та намайг дуудсан учир би энд байна гэв. Тэгэхэд Ели балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. 9Тиймээс Ели Самуелд
—Яв, хэвтэж амар. Хэрэв Тэр чамайг дуудвал чи “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” гэж хариул гэв. Ингээд Самуел явж, байрандаа хэвтэв.
10Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил
—Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел
—Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв. 11ЭЗЭН, Самуелд
—Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний хоёр чих нь хангинах болно. 12Тэр өдөр Би Ели дээр, түүний гэрийн эсрэг Өөрийн айлдсан бүхнээ эхнээс нь дуустал буулгана. 13Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн#3:13 Еврейд нь Би түүнд хэлнэ. билээ. 14Тиймээс Би Елигийн гэрийн хилэнц нь өргөлөөр ч, тахилаар ч мөнхөд арчигдан цэвэрлэгдэхгүй гэж Елигийн гэрт андгайлав гэлээ. 15Тэгээд Самуел өглөө хүртэл хэвтэв. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээлээ. Самуел энэхүү үзэгдлийг Елид ярихаас айв. 16Тэгэхэд нь Ели, Самуелыг дуудаж
—Миний хүү, Самуел аа гэв. Самуел
—Би энд байна гэлээ. 17Ели
—Чамд айлдсан үг нь юу вэ? Надаас юу ч бүү нуу. Хэрэв чи Түүний чамд хэлсэн бүх үгнээс аль нэгийг нь нуувал, Бурхан чамд ийн үйлдэж, тийн нэмэг гэв. 18Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели
—Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв. 19Самуелыг өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй. 20Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг Данаас Беершеба хүртэлх Израиль даяар мэдэв. 21ЭЗЭН, Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод Өөрийнхөө үгээр Өөрийгөө Самуелд илчилсэн юм.

Currently Selected:

1Самуел 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in