YouVersion Logo
Search Icon

1Самуел 31

31
Саул ба хүүгийнх нь үхэл
(1Шс 10:1–12)
1Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав. 2Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүн болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ. 3Тулалдаан Саулын эсрэг улам ширүүсэж харваачид түүнийг оносонд тэр хүнд шархдав. 4Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ
—Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав. 5Зэвсэг үүрэгч нь Саулын үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв. 6Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, зэвсэг үүрэгчтэйгээ бүх хүмүүсийнхээ хамт үхэв. 7Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ. 8Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав. 9Тэд Саулын толгойг огтлон зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүмүүд ба ардуудад сайхан мэдээ хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээжээ. 10Тэд Саулын зэвсгийг Ашторэтын дуганд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хэрмэн хананд өлгөв. 11Саулыг филистчүүд хэрхсэнийг Иабеш-гилеадын оршин суугчид сонсоод, 12бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саулын цогцос бас хөвгүүдийнх нь цогцсыг ч Бет-шаны ханан хэрэмнээс авч, Иабешт авчраад тэнд шатаав. 13Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор хөдөөлүүлэн долоо хоног мацаг барив.

Currently Selected:

1Самуел 31: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in