YouVersion Logo
Search Icon

Үйлс 12

12
Иаковыг цаазалж, Петрийг хорив
1Энэ үед Херод хаан#12:1 Херод хаан: бүх Палестины захирагч Нэгдүгээр Херод Агрипп. тэднийг хорлох зорилгоор чуулганаас заримыг нь баривчлав. 2Иоханы ах Иаковыг тэр цавчин алуулжээ. 3Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй талхны баярын өдрүүдэд болжээ. 4Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Алгасал баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа.#Гэт 12:1–27 5Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв.
Петр шоронгоос суллагдав
6Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. 7Үзэгтүн, Эзэний тэнгэрэлч ирж, шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрэлч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж,
—Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа. 8Тэнгэрэлч түүнд
—Бүсээ бүсэлж, шаахайгаа уя гэхэд тэр үйлдэв. Тэгээд тэр
—Нөмрөгөө нөмөр, намайг дага гэжээ. 9Петр гадагш гарч түүнийг дагав. Тэрээр тэнгэрэлчээр үйлдэгдэж буй нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. 10Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэрэлч гэнэт түүнийг орхин одов. 11Петр сэхээ орж
—Эзэн тэнгэрэлчээ илгээж, намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.
12Ийнхүү ухаарсан тэр, Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. 13Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин чагнахаар гарч ирээд, 14Петрийн дууг танин, баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ. 15Тэгтэл тэд түүнд
—Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин тийнхүү ирсэн болохыг батлахад тэд
—Тэгвэл түүний тэнгэрэлч байна гэцгээв. 16Харин Петр тогшсоор л байлаа. Тэд онгойлгоод түүнийг хармагцаа гайхан сүрджээ. 17Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж
—Энэ тухай Иаковт болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу одов.
18Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ. 19Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа.
Херодын үхэл
Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв. 20Херод, Тирийнхэн болон Сидоныхонд ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ. 21Товлосон өдөр Херод сэнтийдээ хааны хувцастай заларч тэдэнд үг хэлж эхлэв. 22Ард олон
—Хүний дуу биш, бурхны дуу байна гэж хашхирч байлаа. 23Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв. 24Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа. 25Барнаб, Саул хоёр үйлчлэлээ дүүргээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас#12:25 ЗБ-т Иерусалим уруу буцав.

Currently Selected:

Үйлс 12: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Үйлс 12