Дэд хууль 33
33
Израильд өргөсөн Мосегийн ерөөл
1Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой. 2Тэр хэлэхдээ
—ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож,
Паран уулаас гэрэлтэж,
Түмэн ариун хүний дундаас ирсэн.
Түүний баруун мутарт нь галт хууль байсан.#33:2 Түмэн... хууль байсан гэдэг хэсэг Еврейд нь тодорхой бус
3Үнэхээр Тэр ард түмнүүдийг#33:3 ЭНО-д Өөрийнхөө ард түмнийг хайрладаг,
Бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна.
Тэд Таны хөлд хэвтэн#33:3 эсвэл сөхрөн; Еврейд нь энэ тодорхой бус. Таны үгийг хүлээн авна.
4Мосе бидэнд хуулийг
Иаковын цугларалд өв залгамжлалыг тушаасан билээ.
5Ард түмний удирдагчид цугларч,
Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.
6Реубен үхэлгүй амьдарч,
түүний хүмүүс эс цөөрөх болтугай гэв.
7Иудагийн тухайд тэр ингэж хэлэв.
—Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч,
Өөрийнх нь ард түмэнд түүнийг аваачаач!
Өөрийнхөө төлөө тэр гараараа тулалдсан,
Өстнөө дарахад нь Та туслах болтугай!
8Левийн тухай тэр хэлэв.
—Таны Туммим, Таны Урим нь
Таны бишрэлт хүнд байх болтугай!
Та түүнийг Массад туршиж,
Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.#Гэт 17:7, 28:30; Тоо 20:13
9Тэр эцэг эхийнхээ тухай
“Би тэднийг үзээгүй” гэж хэлсэн.
Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй,
Өөрийн хөвгүүдийг ч танихгүй байсан.
Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж,
Гэрээг тань сахисан болой.
10Тэд Таны шийдвэрүүдийг Иаковт,
Таны хуулийг Израильд зааж,
Таны өмнө утлага уугиулан
Тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.
11Өө, ЭЗЭН!
Түүний эд хөрөнгийг ивээж, гарынх нь үйлсийг хүлээн аваач!
Түүнийг эсэргүүцэгчид, үзэн ядагчдын ууцыг нь хугалж,
дахин босож чадахгүй болгооч!
12Бениамины тухай тэр хэлэв.
—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай!
Тэр түүнийг өдөржин хамгаалж, түүнийг далныхаа хооронд суулгана.#33:12 эсвэл Түүний хамгаалалт дор тэд амьдарна.
13Иосефын тухай тэр хэлэв.
—Түүний нутгийг ЭЗЭН ерөөж,
Тэнгэрийн үнэт зүйлс, шүүдэр ба оёоргүй гүнд хадгалагдах усаар,
14Нарны ургуулдаг үнэт жимсээр,
Сарны гаргадаг үнэт бүтээлээр,
15Эртний уулсын хамгийн сайн зүйлсээр,
Мөнхийн толгодын үнэт зүйлсээр,
16Газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр,
Бутан дотор оршиж байсан Түүний тааллаар
ивээх болтугай!
Тэр ерөөл нь Иосефын толгой дээр,
Ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний Толгойн титэм дээр буух болтугай!
17Түүний сүр хүч нь ууган тугал шиг,
Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд
Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ.
Тэд Ефраимын түмтүүд,
Манассегийн мянгатууд болой.
18Зебулуны тухай тэр хэлэв.
—Зебулун аа!
Чи гарахдаа баярлагтун!
Иссахар аа!
Чи асар дотроо баярлагтун!
19Тэд ард түмнүүдийг уулын зүг дуудаж,
Тэндээ зөвт байдлын тахилыг өргөнө.
Тэд далайн арвин зүйлс,
Элсэнд нуусан эрдэнэсийг сорж авна.
20Гадын тухай тэр хэлэв.
—Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ!
Гад эрслэн шиг хэвтэж гар ба толгойн оройг урна.
21Тэр өөртөө дээжийг нь харсан.
Тэнд жанжингийн хувь хадгалагдсан байсан.
Тэр ард түмний тэргүүнүүдтэй хамт ирж,#33:21 Энэ мөр Еврейд нь тодорхой бус.
ЭЗЭНий зөвт байдал ба Израильтай тогтоосон хууль цаазыг гүйцэтгэсэн билээ.
22Даны тухай тэр хэлэв.
—Дан нь Башанаас үсрэн гарч буй арслангийн гүег болой.
23Нафталийн тухай тэр хэлэв.
—Ивээлд цадаж,
ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн Нафтали аа!
Чи өрнөд хийгээд өмнөдийг эзэмш!
24Ашерын тухай тэр хэлэв.
—Хөвгүүдээс хамгийн ерөөлтэй нь Ашер!
Тэр ах дүүсийнхээ ивээлийг хүртэн хөлөө тосонд булхаг!
25Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж,
Амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.
26Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга.
Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж,
огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.
27Мөнхийн Бурхан бол орших газар.
Түүний мөнхийн мутар доор чинь байна.
Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж,
“Устга!” гэж айлдсан.
28Израиль амар төвшин сууж,
Иаковын булаг нь үр тариа,
шинэ дарсны газарт ганцаархнаа байна.
Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.
29Израиль аа!
Чи ерөөлтэй еэ!
ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ?
Тэрээр чамд туслах бамбай,
Чиний сүр жавхлант илд юм.
Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж,
Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.
Currently Selected:
Дэд хууль 33: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.