Дэд хууль 6
6
Агуу тушаал
1Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. 2Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм. 3Израиль аа, одоо сонс! Та нар үүнийг сахин мөрдөхдөө хичээнгүй бай! Тэгвэл чи сайн сайхан явж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү зөгийн балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.
4Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН.#Мк 12:29 5Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. 6Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,#Дх 11:18–20 7хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. 8Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга. 9Мөн түүнийг гэрийнхээ хатавчин дээр ч, хаалган дээр ч бич.
Дуулгаваргүйн эсрэг сэрэмжлүүлгэ
10ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,#Эх 12:7, 26:3, 28:13 11чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сан, чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед 12чи өөрийгөө хичээ. Чамайг боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай. 13Чи Бурхан ЭЗЭНээсээ эмээн, зөвхөн Түүнд үйлчилж, Түүний нэрээр тангарагла.#Мт 4:10; Лк 4:8 14Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмний бурхдаас алийг нь ч бүү дага. 15Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.
16Та нар Массад сорьсон шигээ, Бурхан ЭЗЭНээ бүү сорь.#Гэт 17:1–7; Мт 4:7; Лк 4:12 17ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигуудыг та нар сахисан шиг сахь. 18ЭЗЭНий мэлмийд юу нь зөв зүйтэй, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний эцэг өвгөдөд ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт чи очиж эзлэн, 19ЭЗЭНий айлдсанчлан, хамаг дайснаа өмнөөсөө хөөж гаргана.
20Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий та нарт тушаасан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд юу юм бэ?” гэж чамаас асуувал 21чи хүүдээ “Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан. 22ЭЗЭН, бидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд, түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм. 23Тэр бидний эцэг өвгөдөд тангарагласан нутагтаа биднийг оруулж, бидэнд өгөхийн тулд тэндээс авчирсан билээ” гэж хэл. 24Биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд, үргэлжийн сайн сайхны маань төлөө ЭЗЭН энэ бүх зарлигийг дагахыг мөн Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг бидэнд тушаасан билээ. 25Бид Түүний тушаасан ёсоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө энэ бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно.#6:25 эсвэл Бурханы тушаасан бүхнийг бид итгэмжтэйгээр дагавал Тэр биднийг таалан соёрхох болно.
Currently Selected:
Дэд хууль 6: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.