Дэд хууль 7
7
Сонгогдсон ард түмэн
(Гэт 34:11–16)
1ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,#Үйл 13:19 2ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй. 3Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. 4Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно. 5Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.#Дх 12:3 6Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ.#Гэт 19:5; Дх 4:20, 14:2, 26:18; Тит 2:14; 1Пт 2:9
7Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ. 8Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ. 9Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.#Гэт 20:5–6, 34:6–7; Тоо 14:18; Дх 5:9–10 10Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэрээр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг. 11Тиймээс даган мөрд хэмээн өнөөдөр та нарт миний тушааж байгаа тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахь.
Дуулгаврын ерөөл
(Дх 28:1–14)
12Хэрэв та нар энэ бүх хууль цаазыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ Бурхан ЭЗЭН чинь сахиж, чамд хайр энэрэлээ хүртээх болно.#Дх 11:13–17 13Тэрээр чамайг хайрлаж, ивээж, чамайг олон болгоно. Чамд өвлүүлэн өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод, бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно. 14Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нар дунд, мал сүрэг дунд чинь ч үр үржилгүй, хүүсэр сувай гэж үгүй болно. 15ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэр та нарын мэддэг Египетийн аюул хөнөөлт өвчнүүдийг чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана. 16Бурхан ЭЗЭНээс чинь чамд тушаах бүх ард түмнийг чи устгах ёстой. Чамд урхи болох тул чи тэднийг бүү өрөвд бас тэдний бурхдад бүү зарагд.
17“Энэ үндэстнүүд надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж магадгүй. 18Гэвч чи тэднээс бүү ай! Бурхан ЭЗЭН чинь Фараонд бас бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана. 19Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ. 20Бурхан ЭЗЭН чинь тэдний үлдэгсэд болон чамаас нуугдсан хүмүүсийг нь устаж дуустал тэдний эсрэг хорт хэдгэнийг#7:20 эсвэл самуун эсвэл тахал илгээнэ. 21Чи тэднээс бүү сүрд! Учир нь та нарын дунд байгаа Бурхан ЭЗЭН чинь аугаа бөгөөд аюумшигт Бурхан юм. 22Бурхан ЭЗЭН чинь чиний өмнөөс тэр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг яаран устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай. 23Харин Бурхан ЭЗЭН чинь тэдгээр ард түмнийг чамд тушаан өгч тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна. 24Тэрээр хаадыг нь чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн дороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй. 25Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм. 26Чи тийм жигшим зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хориг болох вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Учир нь тэр нь сүйрэл хураадаг юм.
Currently Selected:
Дэд хууль 7: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.