Еврей 8
8
Илүү дээр гэрээний зууч
1Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм.#Дуу 110:1 2Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм. 3Тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахил өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. 4Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Учир нь хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг тахилчид байсан. 5Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.#Гэт 25:40 6Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. 7Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. 8Гэвч Тэр тэднээс дутагдал олоод#Иер 31:31–34
“«Харагтун, Израилийн гэр
ба Иудагийн гэртэй
Би шинэ гэрээ байгуулах
өдрүүд ирж байна» гэж
Эзэн айлдаж байна.
9«Энэ нь Би тэднийг
Египет нутгаас гаргахын тулд
Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр
Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм.
Учир нь тэд Миний
гэрээн дотор байгаагүй
Би ч тэднийг хайхраагүй» гэж
Эзэн айлдаж байна.
10Эзэн ийн айлдаж байна.
«Тэр өдрүүдийн дараа
Израилийн гэртэй байгуулах
Миний гэрээ энэ юм.
Би хуулиудаа санаанд нь оруулж,
зүрхэнд нь бичнэ.
Би тэдний Бурхан болж,
Тэд Миний ард түмэн болно.
11Тэд хөршдөө, ах дүүдээ
“Эзэнийг мэд” гэж заахгүй.
Учир нь өчүүхнээсээ
агуу нь хүртэл бүгд
Намайг мэдэх болно.
12Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид нүглийг нь дахин эс санана»”
гэв. 13Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.
Currently Selected:
Еврей 8: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.