YouVersion Logo
Search Icon

Исаиа 53

53
1Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?
ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ?#Иох 12:38; Ром 10:16
2Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт,
Хуурай газраас гарсан үндэс мэт ургав.
Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан
Түүнд байсангүй.
Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв.
3Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон,
Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ.
Түүнээс нүүр буруулж,
Тэр жигшигдсэн бөгөөд
Бид Түүнийг даанч эс тоожээ.
4Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж
Өвчин зовлонг маань үүрчээ,
Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж,
зовсон гэж л тооцжээ.#Мт 8:17
5Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан
Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай.
Амар тайвны маань төлөө
Түүн дээр гэсгээл байж,
шархаар нь бид эдгэрчээ.#1Пт 2:24
6Бүгдээрээ бид хонь мэт төөрч,
Бүгд л өөр өөрийн замаар явав.
Бүгдийн маань хилэнцийг харин
Түүнд ЭЗЭН тохов.#1Пт 2:25
7Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй.
Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг
Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг
Амаа ч Тэр нээсэнгүй.#Илч 5:6 #Үйл 8:32–33
8Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа.
Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ?
Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож,
Амьдын газраас Тэр таслагджээ.
9Булшийг нь буруутуудын хамт товлосон ч
Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв.
Тэр хүчирхийлэл үйлдээгүй,
Түүний аманд мэх худал нь байгаагүй.#1Пт 2:22
10Гэвч Түүнийг няцалж, зовоох нь
ЭЗЭНий таалал байв.
Амиа Тэр ялын тахил болговоос,
Үрээ Тэрээр үзнэ.
Өдрүүдээ уртасган
ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.
11Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна.
Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно.
Зөвт Нэгэн, Миний Зарц
Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.
12Тиймээс Би Түүнд
Ихэстэй хамт хувь ногдуулж,
Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана.
Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж,
Нүгэлтнүүдийн хамт тоологдож
Олны нүглийг Өөртөө авч,
Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.#Мк 15:28; Лк 22:37

Currently Selected:

Исаиа 53: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in