YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 8

8
Гидеоны ялалт ба хонзон
1Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд
—Та бидэнд яагаад ийн хандаж, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв. 2Харин Гидеон тэдэнд
—Та нартай харьцуулахаар миний үйлдсэн зүйл юу байх вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу? 3Бурхан, та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд тэдний уур хилэн намдав.#Дуу 83:11 4Тэндээс Гидеон мөрдсөөр туйлдсан гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. 5Тэр Суккотын хүмүүст
—Би Мидианы хаад Зеба Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд 6Суккотын ноёд
—Зеба Залмунна нарын нударга аль хэдийнэ та нарын гарт орчихсон болоод танай цэргүүдэд бид талх өгөх болж байна уу? гэв. 7Тэгэхэд Гидеон
—За яахав, Зеба Залмунна нарыг ЭЗЭН миний гарт тушаах цагт би цөлийн сундуу, өргөст халгайгаар та нарын махыг урна даа гэв. 8Гидеон тэндээс Пенуел уруу очин, дээрхийн адил гуйж хэлэхэд Пенуелийн хүмүүс түүнд Суккотын хүмүүсийн адил хариулав. 9Тиймээс тэр мөн пенуелчүүдэд хандан
—Би эсэн мэнд буцаж ирэхээрээ энэ цамхгийг чинь эвдэн нураана гэв. 10Зеба Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн, бүгд арван таван мянга орчим хүнтэй цэрэг нь тэдэнтэй хамт хуарагнан байв. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв. 11Гидеон, Ноба ба Иогбехагийн зүүн талд майхнуудад суугч хүмүүсийн замыг даган өгсөж очоод, сэжиг аваагүй байхад нь хуаранг цохив. 12Мидианы хоёр хаан Зеба Залмунна нарыг зугтсанд Гидеон тэднийг нэхэн олзлоод цэргийн хуаранг нь түйвэргэв. 13Ингээд Иоашийн хөвгүүн Гидеон тулалдаанаас буцан Хересийн өндөрлөгөөс бууж иржээ. 14Тэгээд Суккотынхноос нэгэн залууг олзлоод байцаав. Тэр залуу Суккотын ноёд болон ахлагчид болох далан долоон хүний нэрийг Гидеонд бичиж өгөв. 15Гидеон Суккотын хүмүүс дээр ирж
—Зеба Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод эцэж ядарсан та нарт бид талх өгөх ёстой гэж үү? хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба Залмунна нарыг харагтун гэв. 16Тэрээр хотын ахлагчдыг барьж, цөлийн сундуу ба өргөст халгайгаар суккотчуудыг гэсгээв. 17Мөн Пенуелийн цамхгийг нураан, хотын хүмүүсийг нь алав. 18Дараа нь Зеба Залмунна нараас
—Таборт та нарын алсан хүмүүс ямаршуу төрхийн хүмүүс байсан бэ? гэж Гидеон асуусанд
—Тэд тантай адил бүгд л хаан хөвгүүний дүртэй байсан гэв. 19Гидеон
—Тэд миний ах дүү нар, миний эхийн хөвгүүд байсан юм. ЭЗЭН амьд!#8:19 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Хэрэв та нар тэднийг амьд үлдээсэн бол би та нарыг алахгүй байхсан гэж өгүүлээд, 20өөрийн ууган хөвгүүн Иетерт
—Бос, тэднийг алагтун хэмээн тушаасан боловч залуу хөвгүүн илдээ сугалсангүй. Учир нь тэр нас залуу тул айв. 21Тэгэхэд Зеба Залмунна нар
—Та өөрөө босож биднийг хөнөөгтүн. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган саран чимгийг мултлан авав.
Гидеоны шүтээн
22Тэгээд Израилийн эрчүүд Гидеонд
—Та биднийг Мидианы савраас аварсан тул та, таны хөвгүүд төдийгүй таны ач нар биднийг захираг гэв. 23Гэвч Гидеон тэдэнд
—Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв. 24Тэгээд Гидеон тэднээс
—Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омогоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.) 25Тэд
—Бид дуртайяа өгнө гэж өгүүлээд нэгэн дээлийг газар дэлгэж хүн бүр олзны юмнаасаа нэг нэг ээмэг дээр нь хаяв. 26Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүний зүүлт чимэг мэтчилэн байв. 27Гидеон тэдгээрээр нэгэн ефод урлаж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхарцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.
28Ингээд Израилийн хөвгүүдийн өмнө Мидиан дарагдсан бөгөөд тэд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн турш амар тайван байв.
Гидеоны үхэл
29Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав. 30Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа. 31Шехемд байсан татвар эм нь түүнд бас нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд тэр түүнд Абимелех гэдэг нэр өгөв. 32Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд эцэг Иоашийнх нь булшинд буюу абиезричуудын Офрад түүнийг оршуулжээ. 33Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд нүүр буруулан дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов. 34Ийнхүү эргэн тойрон дахь дайснуудынх нь савраас өөрсдийг нь чөлөөлөн аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хөвгүүд умартав. 35Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь хариуд түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.

Currently Selected:

Шүүгчид 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in