Иошуа 12
12
Мосед эзлэгдсэн хаад
1Иорданы зүүн талд, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл:#Тоо 21:21–35; Дх 2:26—3:11 2нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арноны хөндийн захад орших Ароер, уг нутгийн дунд#12:2 ЗО-д хөндийн дундах хот. Иош 13:16; Дх 2:36 үз. хавиас аваад Гилеадын хагасыг оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг, 3мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл, Бет-иешимотын өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв. 4Нөгөө хаан болох Башаны хаан Ог нь Аштарот ба Едреид амьдарч байсан, рефаимчуудаас үлдсэн хүн бөгөөд 5тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв. 6Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.#Тоо 32:33; Дх 3:12
Иошуад эзлэгдсэн хаад
7Иошуа ба Израилийн хөвгүүдийн цохисон хаадын нутаг нь Иорданаас баруун тийш Ливаны хөндий дэх Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уул хүртэлх нутаг билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу эзэмшил болгон өгчээ. 8Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл: 9Иерихогийн нэг хаан, Бетелийн хажуу дахь Аин нэг хаан, 10Иерусалимын нэг хаан, Хеброны нэг хаан, 11Иармутын нэг хаан, Лахишийн нэг хаан, 12Еглоны нэг хаан, Гезерийн нэг хаан, 13Дебирийн нэг хаан, Гедерийн нэг хаан, 14Хормагийн нэг хаан, Арадын нэг хаан, 15Либнагийн нэг хаан, Адулламын нэг хаан, 16Маккедагийн нэг хаан, Бетелийн нэг хаан, 17Таппуагийн нэг хаан, Хеферийн нэг хаан, 18Афекийн нэг хаан, Лашароны нэг хаан, 19Мадоны нэг хаан, Хазорын нэг хаан, 20Шимрон-мероны нэг хаан, Ахшафын нэг хаан, 21Таанахын нэг хаан, Мегиддогийн нэг хаан, 22Кедешийн нэг хаан, Кармел дахь Иокнеамын нэг хаан, 23Нафат-Дор дахь Дорын нэг хаан, Гилгал#12:23 ЭНО-д Галил дахь Гойимын нэг хаан, 24Тирзагийн нэг хаан, бүгд гучин нэгэн хаан байлаа.
Currently Selected:
Иошуа 12: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.