YouVersion Logo
Search Icon

Тооллого 33

33
Египетээс Иордан хүртэлх аян замын товчоон
1Мосе Аарон нарын удирдлага дор, дайчдынхаа бүлэглэлүүдээр Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян зам энэ юм. 2ЭЗЭНий тушаалаар тэдний аян замын дагуу Мосе тэдний нүүж буусан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний нүүж буусан газруудын дагуух аян зам нь энэ юм. 3Тэд анхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аян замдаа хөдөлжээ. Алгасалын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнүүр зоригтойгоор гарчээ. 4Тэгэхэд египетчүүд ЭЗЭНий устгасан ууган бүрийг оршуулж байв. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр шүүлт буулгасан билээ.
5Израилийн хөвгүүд Рамесесаас хөдөлж Суккотод буудаллав. 6Тэд Суккотоос хөдөлж цөлийн захад орших Етамд буудаллав. 7Тэд Етамаас хөдөлж Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш эргээд Мигдолын өмнө буудаллав. 8Тэд Пи-Хахиротын өмнөөс хөдөлж тэнгисийг#33:8 Улаан тэнгис гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав. 9Тэд Марагаас хөдөлж Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм. 10Тэд Елимээс хөдөлж Улаан тэнгисийн дэргэд буудаллав. 11Тэд Улаан тэнгисээс хөдөлж Синийн цөлд буудаллав. 12Тэд Синийн цөлөөс хөдөлж Дофкад буудаллав. 13Тэд Дофкагаас хөдөлж Алушт буудаллав. 14Тэд Алушаас хөдөлж Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар тэр болой. 15Тэд Рефидимээс хөдөлж Синаин цөлд буудаллав. 16Тэд Синаин цөлөөс хөдөлж Киброт-хаттаавад буудалласан ажгуу. 17Тэд Киброт-хаттаавагаас хөдөлж Хазеротод буудаллав. 18Тэд Хазеротаас хөдөлж Ритмад буудаллав. 19Тэд Ритмагаас хөдөлж Риммон-перезэд буудаллав. 20Тэд Риммон-перезээс хөдөлж Либнад буудалласан ажгуу. 21Тэд Либнагаас хөдөлж Риссад буудаллав. 22Тэд Риссагаас хөдөлж Кехелатад буудаллав. 23Тэд Кехелатаас хөдөлж Шефер ууланд буудаллав. 24Тэд Шефер уулаас хөдөлж Харадад буудаллав. 25Тэд Харадаас хөдөлж Макхелотод буудаллав. 26Тэд Макхелотоос хөдөлж Тахатад буудаллав. 27Тэд Тахатаас хөдөлж Терад буудаллав. 28Тэд Терагаас хөдөлж Миткад буудаллав. 29Тэд Миткагаас хөдөлж Хашмонад буудаллав. 30Тэд Хашмонагаас хөдөлж Мосеротод буудаллав. 31Тэд Мосеротоос хөдөлж Бене-иааканд буудаллав. 32Тэд Бене-иааканаас хөдөлж Хор-хаггидгадад буудаллав. 33Тэд Хор-хаггидгадаас хөдөлж Иотбатад буудаллав. 34Тэд Иотбатагаас хөдөлж Абронад буудаллав. 35Тэд Абронагаас хөдөлж Езион-геберт буудаллав. 36Тэд Езион-геберээс хөдөлж Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой. 37Тэд Кадешаас хөдөлж Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.
38ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон, Хор ууланд гарч, Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын нэгэнд тэнд үхсэн билээ.#Тоо 20:22–28; Дх 10:6, 32:50 39Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.
40Канаан нутагт, Негевд амьдарч байсан Канааны Арадын хаан нь Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.#Тоо 21:1
41Тэгээд тэд Хор уулаас хөдөлж Залмонад буудаллав. 42Тэд Залмонагаас хөдөлж Пунонд буудаллав. 43Тэд Пуноноос хөдөлж Оботод буудаллав. 44Тэд Оботоос хөдөлж Моабын хил дээрх Ии-Абаримд буудаллав. 45Тэд Иимээс хөдөлж Дибон-гадад буудаллав. 46Тэд Дибон-гадаас хөдөлж Алмон-диблатаимд буудаллав. 47Тэд Алмон-диблатаимаас хөдөлж Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав. 48Тэд Абаримын уулсаас хөдөлж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав. 49Тэд Иорданы дэргэдэх Моабын талд, Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.
Канааныг эзлэх заавар
50Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетэй ярин
51Израилийн хөвгүүдтэй ярьж, тэдэнд “Та нар Канаан нутагт Иорданыг гатлан орох үедээ, 52уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх хөрөг дүрс, бүх цутгамал хөргийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгийг нь нураагтун. 53Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн билээ. 54Та нар уг нутгийг ургуудынхаа дагуу шавгаар хуваан өвлөх болой. Ихэд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Шавга хаана бууна, тэр нь түүнийх болно. Та нар эцгүүдийнхээ овгийн дагуу өвлөн эзэмших ёстой.#Тоо 26:54–56 55Харин та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол тэднээс та нарын үлдээх үлдэгсэд нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь сундуу#33:55 Зүү мэт өргөстэй нэгэн зүйл мод, өргөст бүйлэн. Ургамлын өргөс. болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно. 56Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө Би та нарт хийх болно” хэмээн хэлэгтүн гэж айлдав.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in