Сургаалт үгс 3
3
Эзэнд итгэ, хүндэтгэ
1Хүү минь, хууль зааврыг минь бүү март
Тушаалыг минь зүрхэндээ сахь
2Амьдралын чинь хоног жилийн урт
Амар тайвныг эд л чамд нэмнэ.
3Энэрэл хайр ба үнэн
чамаас бүү салаг
Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл
4Бурханы болоод хүмүүсийн нүднээ
Таалал хийгээд сайн нэрийг чи олно.#Лк 2:52
5Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ
Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.
6Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг
Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.
7Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол
ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ.#Ром 12:16
8Энэ нь маханд чинь эм,
Ясанд чинь шим болно.
9ЭЗЭНээ эдээрээ болоод
Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул
10Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ
Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана.
11ЭЗЭНий сахилгыг бүү жигш,
гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь#Иов 5:17 #Евр 12:5–6
12Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил
Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.#Илч 3:19
Жинхэнэ баялаг
13Мэргэн ухааныг олдог хүн,
Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ
14Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү
Орлого нь алтныхаас ч илүү.
15Энэ нь эрдэнэсээс илүү нандин
Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй.
16Түүний баруун гарт нь урт удаан амьдрал
Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.
17Түүний зам нь тааламжит
Бүх жим нь амар тайван.
18Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод
Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй.
Мэргэн ухааны бүтээл
19Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж,
Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ
20Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй.#3:20 цацаж шүрших
Жинхэнэ хамгаалал
21Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж,
Энэ бүхнийг нүднээсээ бүү салга
22Тэгэх аваас ахуй биед чинь амь,
Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь.
23Замаараа чи аюулгүй алхах агаад
Хөл чинь бүдрэхгүй.
24Хажуулах үедээ чи үл айх
Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх.
25Гэнэтийн аймшгаас ч тэр
Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай
26ЭЗЭН чамд эр зориг болж
Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална.
27Хийх хүч гарт чинь байх аваас
Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.
28Өөрт чинь байх аваас
Хөршдөө “Яв, дараа ир
Маргааш би өгье” гэж бүү хэл!
29Хажууд чинь амгалан амьдарч байхад нь
Хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд!
30Хүн чамд хор учруулаагүй аваас
Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд!
31Хүчирхийлэгч хүнд бүү атаарх!
Ямар ч замыг нь бүү сонго!
32Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил
Чигч шударга нэгэнтэй Түүний андлал.
33Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух
Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших.
34Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа
Дарууд нигүүлсэл үзүүлдэг.#Иак 4:6; 1Пт 5:5
35Мэргэд алдар нэрийг өвлөх атал
Мулгуучууд ичгүүрийг овоолох.
Currently Selected:
Сургаалт үгс 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.