Дуулал 119
119
Бурханы хуулийн яруу алдар
1Явдал үйл нь гэм зэмгүй агаад
ЭЗЭНий хуулиар явагсад
Юутай ерөөлтэй вэ!
2Түүний гэрчлэлүүдийг сахин
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад
Юутай ерөөлтэй вэ!
3Шударга бусыг эс үйлдэнэ.
Түүний замаар явна.
4Биднийг хичээнгүйлэн сахь гэж
Тушаалуудаа Та тогтоосон билээ.
5Зарлигуудыг тань сахих
Замууд минь бат тогтог!
6Таны бүх тушаалыг анхаарч явахад
Ичгүүр надад эс ирнэ.
7Таны зөвт шүүхээс сурах үедээ
Би шулуун шударга зүрхээр
Танд талархах болно.
8Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ.
Намайг хэзээ ч бүү орхиоч!
9Залуу хүн зам мөрөө
Хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу сахиснаар билээ.
10Бүхий л зүрхээрээ би
Таныг эрэн хайсан.
Тушаалаас тань холдон төөрөхийг
Надад бүү зөвшөөрөөч!
11Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
12Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Зарлигуудаа надад заагаач.
13Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Би уруулаараа тунхагласан.
14Би бүх баялагт баясдагтай адил
Таны гэрчлэлүүдийн замд баясдаг.
15Би тушаалуудыг тань бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.
16Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.
17Намайг амьд байлгаж,
Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд
Зарцдаа өгөөмөр хандаач!
18Таны хуулийн гайхамшигт зүйлсийг
Надад харуулахаар нүдийг минь нээгээч!
19Би газар дэлхийд ирмэл хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач!
20Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.
21Таны тушаалаас салан төөрдөг
Бардам, хараал хүртсэн хүнийг
Та зэмлэдэг.
22Буруутгал ба доромжлолыг
надаас зайлуулаач.
Учир нь Таны гэрчлэлүүдийг би сахидаг.
23Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн
Таны зарц зарлигуудыг тань бясалгадаг.
24Таны гэрчлэлүүд мөн миний баясал,
Миний зөвлөгчид юм.
25Сэтгэл минь тоос шороонд дарагдав.
Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
26Явдлуудынхаа тухай Тандаа ярихад
Та хариулсан билээ.
27Зарлигуудаа#119:27эсвэл үйлсээ надад заагаач!
Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28Гашуудлаас болж сэтгэл минь уйлна.
Үгийнхээ дагуу намайг хүчжүүлээч!
29Худал хуурмаг замыг надаас зайлуулж,
Хуулиа надад
Нигүүлсэнгүйгээр хүртээгээч!
30Үнэний замыг би сонгож
Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан.
31Гэрчлэлүүдээс тань би зуурна.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32Та зүрхийг минь уужруулах учир
Тушаалуудын тань замаар би гүйх болно.
33Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа
ёс журмыг надад заагаач!
Эцэс хүртэл түүнийг мөрдье,
34Хуулийг тань мөрдөж,
Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд
Ухаарал юугаа наддаа хайрлаач!
35Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач!
Түүнд би баярладаг билээ л.
36Зүрхийг минь олз уруу бус,
Гэрчлэлдээ хандуулаач!
37Хуурмаг хоосныг харахаас
Хоёр нүдийг минь эргүүлэн
Өөрийн замд намайг сэргээгээч!
38Танаас эмээх айдсыг төрүүлдэг.
Өөрийн үгийг зарцдаа бататгаач!
39Тогтоолууд тань сайн тул
Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач!
40Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна.
Зөв шударгаараа намайг сэргээгээч!
41Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань,
Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42Тэгвэл намайг буруутгадаг хүнд
Хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43Үнэний үгийг амнаас минь
бүрмөсөн бүү аваач!
Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44Ингэх аваас хуулийг тань үргэлж,
Мөнхийн мөнхөд би сахина.
45Тушаалуудыг тань хайдаг тул
Би чөлөөтэй алхах болно.
46Таны гэрчлэлүүдийг би
Хаадын өмнө бас ярих агаад
үл ичнэм.
47Тушаалуудад тань хайртай тул
Тушаалуудад тань би баясах болно.
48Тушаалуудад тань хайртай тул
Тушаалууд уруу тань гараа өргөж,
Зарлигуудыг тань бясалгана.
49Таны, надад найдварыг өгсөн,
Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач!
50Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдүүрийн дундах тайвшрал минь юм.
51Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52Аяа ЭЗЭН, би
Таны эртний тогтоолуудыг санаад бас тайтгарлаа.
53Таны хуулийг огоорсон гэм буруутнаас болж
Шатам их зэвүүцэл намайг барьж авлаа.
54Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд миний дуу юм.
55Аяа ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,
Таны хуулийг сахив.
56Тушаалуудыг тань биелүүлэх нь
Миний ерөөл болсон юм.
57ЭЗЭН миний хувь юм.
Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58Бүхий л зүрхээр Таны ивээлийг
Би хайсан билээ.
Үгийнхээ дагуу надад
нигүүлсэнгүй байгаач.
59Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр
Яаравчилсан бөгөөд
Үүнийгээ би хойшлуулаагүй билээ.
61Буруутуудын уяа намайг хэрсэн ч
Хуулийг тань би мартаагүй билээ.
62Тогтоолууд тань шударга тул
Тандаа талархахаар би
шөнө дунд ч босох болно.
63Танаас эмээдэг бүх хүн хийгээд
Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн
Анд нөхөр нь би билээ.
64Аяа ЭЗЭН, газар дэлхий
Таны хайр энэрлээр дүүрэн
Зарлигуудаа надад заагаач!
65Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66Би Таны тушаалуудад итгэдэг учраас
Бошиг зарлигийнхаа сайныг бас мэдлэгийг заагаач!
67Зовж шаналахынхаа өмнө би
Буруу зүгт явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.
Зарлигуудаа надад заагаач!
69Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр тушаалуудыг тань биелүүлнэ.
70Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.
71Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг сурах болсон нь
надад тустай.
72Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Тушаалуудаа надад сургахын тулд
намайг ухааруулж өгөөч.
74Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд
Та итгэмж дотроо намайг
Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу
Хайр энэрэл тань намайг тайтгаруулах болтугай
77Намайг амьд байлгахаар
Өршөөл тань надад ирэг.
Учир нь хууль тань миний баясгалан юм.
78Намайг худал хуурмагаар завхруулсан учраас
Бардам хүмүүс ичих болтугай.
Харин би тушаалуудыг тань бясалгана.
79Танаас эмээдэг,
Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс
Над уруу эргэх болтугай.
80Намайг ичгүүрт оруулахгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор
Гэм зэмгүй байх болтугай.
81Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.
Үгийг тань би хүлээдэг.
82“Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж намайг хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн
Зарлигуудыг тань би мартдаггүй.
84Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та
Хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86Таны хамаг тушаалууд итгэлтэй юм.
Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм.
Надад туслаач!
87Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,
Гэвч би тушаалуудыг тань огоороогүй.
88Амнаас тань гарах гэрчлэлийг
Надаар сахиулахын тулд
Хайр энэрлийнхээ дагуу намайг сэргээгээч!
89Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт
Мөнхөд бат тогтжээ.
90Үнэн тань үеийн үед үргэлжилмүй.
Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар амуй.
91Тогтоолуудын тань дагуу
Эд бүгд эдүгээ бат зогсжээ.
Учир нь бүх юмс Таны боол билээ.
92Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол
Зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа.
93Тушаалуудыг тань хэзээ ч үл мартана, би.
Үүгээрээ намайг сэргээсэн билээ, Та.
94Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би тушаалуудыг тань эрэн хайсан юм.
95Буруутууд намайг устгахаар отон хүлээдэг.
Гэрчлэлүүдийг тань би гүн тунгаана.
96Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч
Таны тушаал хэмжээлшгүй өргөн дэлгэр ажээ.
97Хуулийг тань би юутай их хайрладаг билээ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98Тушаалууд тань намайг
Дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Тэр нь үргэлж надтай хамт байдаг.
99Гэрчлэлүүд тань миний бясалгал учир
Багш нараасаа илүү ухаалаг болов, би.
100Тушаалуудыг тань сахин биелүүлсэн учраас
Настангуудаас ч илүү ойлгон ухаарав, би.
101Үгийг тань сахин биелүүлэхийн тулд
Бүх буруу муу замаас би хөлөө татсан.
102Та Өөрөө надад заасан учир
Таны тогтоолуудаас би гажаагүй.
103Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105Таны үг миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл.
106Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж
Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.
Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч.
108Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,
Тогтоолуудаа надад заагаач.
109Амь насанд минь аюул нүүрлэсээр байна.
Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ.
110Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч
Тушаалуудаас тань би гажаагүй.
111Зүрхнийхээ баясгалан болгохоор
Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.
112Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр
Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг,
Хуульд тань харин хайртай.
114Та миний хоргодох газар ба миний бамбай
Би Таны үгэнд найдан хүлээдэг.
115Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун,
Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ.
116Намайг амьд байлгахын тулд
Үгийнхээ дагуу намайг дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж
Ичгүүрт бүү оруулаач.
117Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд
Намайг тэтгээч.
118Зарлигуудаас тань төөрөлдөн одогсдыг
Та бүгдийг нь голсон агаад
Тэдний ов мэх ч дэмий хоосон билээ.
119Дэлхийн бүх буруутыг
Та хог шавхруу шиг хөсөр хаясан.
Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг
Би хайрласан.
120Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айнам.
121Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул
Дарлагсдад маань намайг бүү тушаагаач.
122Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.
Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123Нүд минь Таны авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж,
Зарлигуудаа надад заагаач.
125Зарц тань билээ би.
Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд
Ухаарлыг надад өгөөч.
126Тэд хуулийг тань зөрчсөн тул
ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна.
127Иймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд
Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129Таны гэрчлэлүүд гайхамшигтай учир
Сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж,
Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж
Амаа би байдгаар нь том ангайв.
132Нэрийг тань хайрлагсдад үйлддэг шигээ
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
133Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож,
Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг
Бүү зөвшөөрөөч.
134Тушаалуудыг тань сахимаар байна.
Хүний дарлалаас намайг золиоч.
135Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Зарлигуудаа надад заагаач!
136Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир
Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.
137Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд
Таны шүүлтүүд чигч шударга
138Та зөв шударга ба үнэн итгэмж дотор
Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139Миний өстнүүд
Таны үгсийг мартсан учраас
Хичээл зүтгэл минь намайг үгүй болгожээ.
140Таны үг маш цэвэр тунгалаг билээ.
Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141Дорд болж, үзэн ядагдсан ч,
Тушаалуудыг тань би мартаагүй.
142Зөв шударга тань мөнхийнх
Таны хууль үнэн.
143Шаналал шахалт надад тохиолдсон ч,
Тушаалууд тань баясал минь билээ.
144Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.
Намайг амьд байлгахын тулд
Надад ухаарлыг хайрлаач.
145Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна.
Аяа ЭЗЭН, надад хариулаач!
Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ.
146Таныгаа би дуудан хашхирна,
Намайгаа авраач.
Тэгвэл Таны гэрчлэлүүдийг
Би биелүүлэх болно.
147Үүр цайхаас өмнө босож,
Тусламж гуйн хашхирдаг билээ, би.
Үгсийг тань хүлээдэг билээ, би.
148Үгийг тань тунгаахын тулд
Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг.
149Хайр энэрлийнхээ ёсоор
Дуу хоолойг минь сонсооч!
Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу
намайг сэргээгээч!
150Булай явдлыг дагагчид ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.
151Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны хамаг тушаалууд ч үнэн билээ.
152Би эрт үеэс Таны гэрчлэлүүдээс
Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
153Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач!
Хуулийг тань би мартдаггүй билээ.
154Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч!
Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
155Аврал буруутуудаас хол байдаг.
Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй.
156Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.
Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч!
157Намайг хавчигсад ба өстнүүд олон боловч
Гэрчлэлүүдээс тань би гаждаггүй.
158Ов мэхтнүүдийг хараад,
Би жигшдэг билээ.
Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй.
159Таны тушаалуудыг
Хэрхэн хайрлаж буйг минь хараач.
Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ ёсоор
Намайг сэргээгээч!
160Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
161Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,
Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162Их олз олсон хүн шиг
Би Таны үгэнд баясдаг.
163Би худал хуурмагийг үзэн ядаж жигшдэг,
Харин хуулийг тань би хайрладаг.
164Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166Аяа ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд
Таны тушаалуудыг биелүүлдэг.
167Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд
Тэдэнд би хэмжээлшгүй их хайртай.
168Тушаалууд ба гэрчлэлүүдийг тань би сахидаг нь
Бүх явдал минь Таны өмнө ил байдагт юм.
169Аяа ЭЗЭН, миний дуудан хашхирах дуу
Таны өмнө хүрэг
Үгийнхээ дагуу надад ухаарлыг хайрлаач!
170Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч!
Үгийнхээ дагуу намайг авраач!
171Та надад зарлигуудаа заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.
172Таны бүх тушаал зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
173Тушаалуудыг тань би сонгосон учир
Мутар тань надад туслахад бэлэн болог.
174Аяа ЭЗЭН, авралыг тань
би хүсэн тэмүүлнэм.
Хууль тань миний баясал билээ.
175Таныг магтахын тулд
сэтгэлийг минь амьд байлгаач!
Таны тогтоолууд надад туслаг.
176Алдагдсан хонь мэт төөрөв, би.
Зарц юугаа хайн олооч.
Тэгэх аваас тушаалуудыг тань
Үл мартнам билээ, би.
Currently Selected:
Дуулал 119: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.