YouVersion Logo
Search Icon

Дуулал 144

144
Үндэсний чөлөөлөл, аюулгүй байдлын төлөө залбирал
Давидаас.
1Гарыг минь дайтахад,
Хурууг минь тулалдахад бэлтгэдэг,
Миний хад ЭЗЭН магтагдах болтугай!
2Миний хайр энэрэл ба миний цайз,
Миний бэхлэлт ба миний аврагч,
Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн,
Ард түмнийг минь миний дор захируулагч.
3Аяа ЭЗЭН, хүний хүү гэгч нь юу болоод
Та түүнийг мэддэг юм бэ?
Хүн гэгч нь юу болоод
Та түүний тухай боддог юм бэ?#Иов 7:17–18; Дуу 8:4
4Хүн амьсгалтай адил бөгөөд
Өдрүүд нь улирч буй сүүдэр шиг билээ.
5Аяа, ЭЗЭН, тэнгэрсээ бөхийлгөн
доош бууж ирээч!
Утаа уугиулахаар уулсад хүрээч!
6Аянга цахилгаан цахиулан тараагаач!
Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч!
7Өндөр дээрээс мутраа сунган
Намайг их уснаас,
Харийн хөвгүүдийн гараас салган чөлөөлөөч!
8Тэдний ам хоосон хуурмаг ярьдаг бөгөөд
Баруун гар нь худлын баруун гар юм.
9Аяа Бурхан, би Танд шинэ дуу дуулна.
Арван утаст ятгаар би Танд магтан дуулна.
10Тэрээр хаадад авралыг өгч,
Өөрийн зарц Давидыг буруугийн илднээс авардаг.
11Ам нь хоосон хуурмаг ярьдаг,
Баруун гар нь худлын баруун гар болсон,
Гаднынхны гараас намайг салган чөлөөлөөч!
12Хөвгүүдийг маань залууд нь ургаж гүйцсэн ургамал адил,
Охидыг маань ордонд хэлбэртэй урласан булангийн багана мэт болгооч!
13Үр тариа саравчуудад маань төрөл төрлөөрөө дүүрч,
Хонинууд маань манай талбайнуудад
Мянга түмээр үржих болтугай!
14Үхрүүд маань ачаа зөөх болтугай!
Цөмрөн орох, гарч одох зүйлгүй,
Гудамжнуудад маань чарлах дуун үгүй болох болтугай!
15Ийм ард түмэн
Юутай ерөөлтэй вэ!
ЭЗЭНийг Бурханаа болгодог ард түмэн
Юутай ерөөлтэй вэ!

Currently Selected:

Дуулал 144: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Дуулал 144