Дуулал 17
17
Дарамтлагчдаас чөлөөлөгдөхийн төлөө
Давидын залбирал.
1Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН,
Миний хашхирахыг анхаараач
Худал хуурмаггүй уруулын минь залбиралд
Сонороо тавиач.
2Зөвтгөл минь Танаас ирэг,
Зөвийг Таны мэлмий хараг.
3Та зүрхийг минь шалгажээ
Та шөнө айлчилжээ.
Та намайг сорьсон бөгөөд
Та юу ч олоогүй
Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
4Хүний үйлсийн тухайд
Таны уруулын үгийн дагуу
Би хүчирхийлэгчийн замаас хол байсан.
5Миний алхмууд Таны замуудад
бат холбогдсон.
Хөл минь эс халтирсан.
6Бурхан, Та надад хариулах учир
Би Таныг дуудсан юм.
Надад сонороо тавин
Үгийг минь сонсооч.
7Эсэргүүцэн сөрөгчдөөс
Баруун мутарт тань хоргодогчдыг Аврагч аа,
Энэрэл хайраа гайхамшигтайгаар үзүүлээч.
8Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач.
Далавчнуудынхаа сүүдэрт
Намайг халхлаач.
9Дарагч буруу хүнээс,
Намайг бүсэлсэн
Хөнөөлт дайснуудаас халхлаач.
10Тэд өөхөөрөө хучигдаж,
Тэд амаараа бардамнан ярьдаг.
11Тэд одоо алхам бүрд маань биднийг хүрээлж,
Тэд газарт унагах гэж харцаа тогтоодог.
12Олзоо тасчиж хаяхыг хүсдэг арслан мэт,
Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.
13Босооч, ЭЗЭН,
Тэдэнтэй тулж, доош унагаач.
Сэтгэлийг минь илдээрээ буруу хүнээс авраач.
14Энэ амьдралд хувиа хүртсэн ертөнцийн хүмүүсээс,
ЭЗЭН, Та мутраараа авраач.
Тэдний хэвлийг Та
Эрдэнэсээрээ дүүргэдэг билээ.
Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж,
Өв хөрөнгө, өөрсдийн баялгуудыг
Нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.
15Миний хувьд би зөв шударгаар
Таны нүүрийг харна
Би сэрэхдээ Таны дүр төрхөнд
сэтгэл хангалуун байна.
Currently Selected:
Дуулал 17: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.