Дуулал 28
28
Тусламж эрсэн залбирал ба талархал
Давидын дуулал.
1ЭЗЭН, Тан уруу би хашхирнам,
Хад минь, намайг сонсохоос
Бүү татгалзаач!
Хэрэв Та дуугүй байвал
Нүхэнд ойчих хүмүүсийн адил болно, би.
2Би Тан уруу тусламж гуйн хашхирах аваас,
Би гараа Таны ариун газар өөд өргөх аваас
Гуйлтын минь дууг сонсооч!
3Буруутууд хийгээд ёс бусыг үйлдэгчидтэй хамт
Намайг бүү чирэн аваачаач!
Тэд хөршүүдтэйгээ эвтэй ярих авч
Зүрхэнд нь бузар муу байх ажгуу.
4Тэдний үйлдэл хийгээд
Үйлдлийнх нь цөвийн дагуу тэдэнд өгөөч,
Гарынх нь бүтээлийн дагуу
Тэдэнд өгөөч,
Авбал зохих зүйлсээр нь
Тэдэнд хариулаач!#Илч 22:12
5Тэд ЭЗЭНий үйл хэргүүд хийгээд
Гарынх нь бүтээлүүдийг ойшоодоггүй тул
Тэр тэднийг устгана.
Тэднийг дахин босгохгүй.
6ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэр гуйх дууг минь сонссон билээ.
7ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай.
Зүрх минь Түүнд найдсан билээ,
Тусыг нь би хүртсэн билээ.
Тиймээс зүрх минь баярлаж,
Түүнд дуугаараа би талархнам.
8ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал,
Тэрээр Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт буюу.
9Хүмүүсээ аварч,
Өвөө ерөөгөөч!
Тэднийхээ хоньчин нь болж,
Мөнхөд тэднийгээ үүрээч!
Currently Selected:
Дуулал 28: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.