Дуулал 3
3
Зовлон дундах итгэл
Хүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал.
1Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН!
Өөдөөс минь олуул босжээ.
2Булт олон миний тухайд
“Бурханы аврал түүнд үгүй” гэлцэнэ. Села
3Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай,
миний цог жавхлан,
тэргүүнийг минь өргөгч.
4Өндөр дуугаар ЭЗЭНд би хашхирахуй
Өөрийнхөө ариун уулаас#3:4 ариун уул: 2:6 үз.
надад Тэр хариулавай. Села
5Хэвтээд л би унтдаг,
Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх.
6Тойрч бүслээд ирсэн
түмэн хүнээс ч би айхгүй.
7ЭЗЭН, босооч!
Ээ Бурхан минь, намайг авраач!
Бүх дайсны минь эрүүг Та дэлсмү.
Буруутын шүдийг яйруулму.
8Аврал бол ЭЗЭНийх авай
Ард түмнийхээ дээр ерөөл тань атугай! Села
Currently Selected:
Дуулал 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.