Дуулал 46
46
Бурханы хамгаалалт
Удирдаачид. Корагийн хөвгүүдээс. Аламотын дагуу. Дуу.
1Бурхан, бидний хоргодох газар ба хүч,
Зовлон шаналан дунд
үнэхээр олддог тусламж.
2Дэлхий өөрчлөгдөхөд ч,
Далайн зүрх уруу уулс нуран ороход ч бид айхгүй.
3Ус хүрхрэн хөөсрөхөд ч,
Уулс сүртэйгээр ганхан чичрэхэд ч айхгүй. Села
4Бурханы хотыг, Хамгийн Дээд Нэгэний
Ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий.
5Бурхан тэхий голд нь бөгөөд
Тэр нь ганхахгүй.
Бурхан түүнд үүр цайхад тусална.
6Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ.
Дуу гарахад нь газар хайлав.
7Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт
Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села
8Ирж, Бурханы үйлсийг,
Дэлхийг хэрхэн
эзгүйрүүлснийг нь харагтун.
9Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон.
Нумыг хугалан жадыг таллан хуваасан.
Бамбайнуудыг галаар шатаасан.
10Тэмцэлдэхээ больж
Бурхан гэдгийг минь мэд
Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж,
Дэлхийд өргөмжлөгдөнө.
11Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт
Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села
Currently Selected:
Дуулал 46: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.