Илчлэл 12
12
Эмэгтэй ба луу
1Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй 2хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа. 3Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй асар том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.#Дан 7:7 4Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихаар, төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.#Дан 8:10 5Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.#Иса 66:7; Дуу 2:9 6Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жар хоногийн турш асрах юм.
Михаел лууг ялсан нь
7Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэрэлч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэрэлч нар тулалдаад,#Дан 10:13,21, 12:1; Иуд 9 8тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. 9Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав.#Эх 3:1; Лк 10:18 10Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов.
—Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурханы маань аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ.#Иов 1:9–11; Зех 3:1 11Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм. 12Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж уур хилэнтэйгээр та нар дээр бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.
Луу газар дээр дахин тулалдсан нь
13Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө. 14Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе, хоёр үе ба хагас үед тэжээгдсэн юм.#Дан 7:25, 12:7 15Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт ус гаргаж урсгав. 16Газар эмэгтэйд туслан, амаа нээж лууны амнаасаа урсгасан голыг залгилаа. 17Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав.
Эхний араатан
18Тэгээд тэр#12:18 ЗБ-т дараагийнхаа эшлэлтэй холбогдож Тэгээд би гэж байдаг. тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.
Currently Selected:
Илчлэл 12: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.