Илчлэл 5
5
Хуйлмал ном ба Хурга
1Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв.#Езк 2:9–10; Иса 29:11 2Мөн
—Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа. 3Тэнгэрт ч, газарт ч, газрын доор#5:3 газрын доор: Үхэгсдийн ертөнц (1:18 үз.) ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. 4Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав. 5Ахлагчдын нэг нь надад
—Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.#Эх 49:9; Иса 11:1,10
6Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм.#Иса 53:7; Зех 4:10 7Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав. 8Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.#Дуу 141:2 9Тэд шинэ дуу дуулж
—Хуйлмал номыг авч,
Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн.
Учир нь Та нядлуулсан бөгөөд
Өөрийн цусаар бүх овог, хэл,
ард түмэн болон үндэстнүүдээс
Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.#Дуу 33:3, 98:1; Иса 42:10
10Та тэднийг Бурханы маань төлөөх
Хаанчлал ба тахилч нар болгосон.
Тэд дэлхий дээр
хаанчлах болно
гэцгээж байлаа.#Гэт 19:6; Илч 1:6
11Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.#Дан 7:10 12Тэд чанга дуугаар
—Нядлуулсан Хурга
Хүч, баялаг, мэргэн ухаан,
Сүр хүч, хүндэтгэл,
Алдар ба магтаалыг авбал зохистой
гэцгээж байлаа. 13Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр
—Сэнтийд Залрагч ба Хурганд
Магтаал, хүндэтгэл,
алдар, сүр хүч нь
үеийн үед байх болтугай
гэлцэхийг би сонсов. 14Дөрвөн амьтан
—Амен гэхэд ахлагчид унан мөргөв.
Currently Selected:
Илчлэл 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.