2 КОРИНТ 13
13
1Би гурав дахь удаагаа та нар уруу очих гэж байна. Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно. 2Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй. 3Та нар миний дотор Христ ярьдаг эсэхийг батлах баталгааг эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм. 4Учир нь Тэр мөхөс байдлаас болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөс боловч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.
5Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол.... 6Харин бид шалгалтандаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би итгэж байна. 7Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг. Бид сайшаагдсан гэж санагдахын тулд бус, харин бид хэдий сайшаагдаагүй мэт санагдсан ч гэсэн та нар сайныг үйлдэхийн тулд залбирдаг юм. 8Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө юу ч хийж чадна. 9Бид мөхөс, та нар хүчтэй байхад л бид баярладаг. Та нар төгс төгөлдөр болоосой гэж бид бас залбирдаг. 10Тийм учраас та нарын дэргэд байхдаа, нураахын тулд бус, байгуулахын тулд Эзэний надад өгсөн эрх мэдлийн дагуу ширүүн дориунаар хандахгүй гэсэндээ энэ бүхнийг би хол байхдаа бичиж байгаа юм.
11Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. 12Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна.
13Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.
Currently Selected:
2 КОРИНТ 13: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society