ЕВРЕЙ 5
5
1Учир нь хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр бэлэг болоод нүглүүдийн төлөө тахилуудыг өргөхийн тулд Бурханд хамаарах юмс дотор хүмүүсийн төлөө томилогддог. 2Тэр өөрөө ч мөхөс байдлаар хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв. 3Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ. 4Ямар ч хүн өөртөө энэ хүндлэлийг авдаг бус, харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг.
5Түүнчлэн Христ Тэргүүн Тахилч болон Өөрийгөө алдаршуулаагүй, харин Түүнд
“Чи бол Миний Хүү мөн.
Би Чамайг өнөөдөр төрүүлэв”
гээд, 6бас өөр газар
“Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагуу
Мөнхийн Тахилч юм”
гэж Айлдагч нь алдаршуулсан юм. 7Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. 8Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан. 9Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд 10Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн Тахилч болон өргөмжлөгдөв.
11Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. 12Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна. 13Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ. 14Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ.
Currently Selected:
ЕВРЕЙ 5: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society