YouVersion Logo
Search Icon

ЕВРЕЙ 6

6
1Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж, төлөвшилт уруу тэмүүлцгээе. Ингэхдээ үхсэн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэх итгэлийн, 2баптисмууд болон гараа тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя. 3Хэрэв Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ. 4Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон, 5Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчүүдийг амссан атлаа, 6дараа нь завхайрсан хүмүүс дахин шинэчлэгдэн, гэмших боломжгүй. Учир нь тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог ажээ. 7Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг. 8Харин тэр нь хогийн ургамлууд болон халгайнуудыг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.
9Хайрт хүмүүс минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралыг дагалддаг зүйлсийн талаар итгэлтэй байна. 10Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш. 11Харин бидний хүсэл нь та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарган, 12хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа.
13Учир нь Бурхан Абрахамд амлалт өгөхдөө Өөрөөсөө агуу хэнээр ч тангараглах боломжгүйгээс хойш Өөрөөрөө тангараглаж, 14“Би үнэхээр чамайг ерөөн адислана. Би чамайг улам олон болгоно” гэж айлджээ. 15Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ. 16Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр тангарагладаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог. 17Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүй байдлыг үзүүлэхийг хүсэн андгай өгчээ. 18Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ. 19Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог. 20Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн Тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.

Currently Selected:

ЕВРЕЙ 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in