ИОШУА 22
22
1Тэгээд Иошуа Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж, 2тэдэнд хэлсэн нь
—ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахиж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг дагаж байсан. 3Та нар энэ өдрийг хүртэлх удаан хугацаанд ах дүү нараа үл умартан, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаалын үүргийг сахиж байв. 4Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо. 5Харин зөвхөн ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан Бурхан ЭЗЭНийгээ хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчил хэмээх тушаал ба хуулиудыг сахихыг маш хянамгайгаар үйлд гэлээ. 6Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.
7Манассегийн хагас овогт Мосе Башан дахь нутгийг эзэмшүүлж өгсөн, харин нөгөө хагаст нь Иошуа ах дүү нарынх нь дунд Иорданы баруун тал дахь нутгийг эзэмшүүлж өгөв. Тийнхүү Иошуа тэднийг майхнууд уруу нь илгээхдээ тэднийг ерөөн 8хэлсэн нь
—Майхнууд уруугаа их хөрөнгө, маш олон мал сүрэгтэй, мөнгө, алт, хүрэл, төмөр болон арвин их хувцастай буцан оч. Дайснуудынхаа олзыг ах дүү нартайгаа хуваа гэв. 9Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу эзэмшсэн Гилеадын эзэмшил нутаг уруугаа явав.
10Канаан нутаг дахь Иорданы орчмын бүс нутагт ирэхдээ Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэнд, Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа. 11Израилийн хөвгүүд үүнийг сонсоод
—Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв. 12Үүний тухай сонсоод Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.
13Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг явуулав. 14Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн түмнүүдийн дотор өөрсдийн эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч байв. 15Тэд Гилеад нутагт, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон дээр ирээд, тэдэнд хэлсэн нь
— 16ЭЗЭНий нийт чуулган ийн хэлж байна. Энэ өдөр ЭЗЭНийг эсэргүүцэн, ЭЗЭНийг дагахаас буцан, өөрсдөө тахилын ширээг босгосноороо Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ? 17Пеорын хууль бус явдал бидэнд багадсан гэж үү? Хэдийгээр ЭЗЭНий чуулган дээр тэр гай гамшиг буусан ч, энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүй байгаа. 18Харин та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНийг тэрслэн босвол, маргааш Тэр Израилийн бүхэл чуулганд хилэгнэх болно. 19Харин хэрэв эзэмшлийн нутаг тань цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй ЭЗЭНий эзэмшлийн нутаг уруу гатлан ирж, бидний дунд оршин суугаач. Харин бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун. 20Зерагийн хүү Ахан хориглогдсон зүйлсийн тухайд итгэлгүй хандахад уур хилэн Израилийн нийт чуулган дээр буугаагүй гэж үү? Гэм нүгэл хийснээсээ болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.
21Тэгтэл Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Израилийн ургуудын тэргүүлэгчидтэй ярин, хариулсан нь
— 22Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг. 23Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсдөдөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг. 24Харин үнэндээ бид санаа зовсондоо, “Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ? 25ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй” гэсэн учраас үүнийг хийсэн билээ.
26Тийм учраас бид хэлэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Шатаалт тахил болон өргөлийн төлөө бус, 27харин энэ нь та бидний ба бидний дараагийн үеийнхний хооронд бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНий үйлчлэлийг бүтээхийн тулд бөгөөд хожим танай үр удам манай үр удамд «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» хэмээн хэлэхгүйн тулд гэрч болохын төлөө билээ” гэв. 28Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд, эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид тэдэнд «Бидний өвөг эцгүүд шатаалт тахил юм уу, өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд барьж босгосон ЭЗЭНий тахилын ширээний хуулбарыг хар» хэмээн хэлнэ” гэж хэллээ. 29Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба үр тарианы тахилд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.
30Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав. 31Тэгээд тахилч Елеазарын хүү болох Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд хэлсэн нь
—ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэднэ, учир нь та нар ЭЗЭНий эсрэг энэ итгэлгүй үйлийг үйлдээгүй юм. Та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв. 32Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд, Гадын хөвгүүдээс буцан Канаан нутаг уруу Израилийн хөвгүүд уруу ирж, тэдэнд хариу үг авчрав. 33Энэ үг нь Израилийн хөвгүүдэд таалагдсан ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн амьдарч байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив. 34Реубений болон Гадын хөвгүүд уг тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд
—Учир нь энэ нь ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн талаар бидний хоорондох гэрч юм хэмээн хэлэв.
Currently Selected:
ИОШУА 22: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: