ИОШУА 21
21
1Тэгтэл левичүүдийн өрхийн тэргүүлэгч нар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгуудын өрхийн тэргүүнүүд дээр иржээ. 2Канаан нутгийн Шилод тэд тэдэнтэй ярин
—ЭЗЭН Мосегээр дамжуулан бидэнд амьдран суух хотуудыг болон мал сүрэгт минь зориулагдсан бэлчээртэй нь хамт өгөхийг тушаасан билээ гэв. 3Тийнхүү ЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд өөрсдийнхөө өвөөс эдгээр хотуудыг бэлчээр нутгуудынх нь хамт өглөө. 4Эхний шавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав. 5Кохатын үлдсэн хөвгүүд Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургуудаас арван хотыг шавгаар хүлээн авлаа. 6Гершоны хөвгүүд Иссахар, Ашер, Нафталийн овгуудаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав. 7Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг авав. 8Ингээд ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээр нутгийнх нь хамт шавгаар өглөө.
9Иуда, Симеоны хөвгүүдийн овгоос тэд дараах нэрээрээ дурьдагдсан хотуудыг өгсөн бөгөөд 10Эдгээр нь Левийн хөвгүүд кохатчуудын ургийнхны Аароны үр удамд оногдсон юм. Учир нь эхний шавга тэдэнд дээр буусан билээ. 11Ингэж тэд Иудагийн уулархаг нутагт дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) эргэн тойрон дахь бэлчээр нутгийнх нь хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм. 12Гэхдээ хотын эргэн тойронд байх тариалангийн талбай болон тосгодуудыг нь тэд Иефуннегийн хүү Калебт эзэмшил болгон өглөө.
13Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброн Либнаг болон бэлчээрүүдийнх нь хамт, 14мөн Иаттир, Ештемоа 15Холон, Дебир, 16Аин, Иутта, Бет-шемеш зэргийг бэлчээр нутагтай нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв. 17Бениамин овгоос Гибеон, Геба, 18Анатот, Алмон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 19Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хотууд гэвэл бэлчээр нутгуудынхаа хамт арван гурван хот байлаа.
20Дараа нь Кохатын хөвгүүдийн ургуудын левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд Ефраим овгоос хотуудыг хуваарилан өгөв. 21Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт, 22мөн Кибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 23Дан овгоос Елтеке, Гиббетон, 24Аиалон, Гат-риммон зэрэг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 25Манассегийн хагас овгоос Таанах болон Гатриммоныг бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв. 26Кохатын үлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээр нутгуудынхаа хамт нийтдээ арав байлаа.
27Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв. 28Иссахар овгоос тэд Кишион, Даберат, 29Иармут, Ен-ганним зэргийг бэлчээр нутгуудтай нь хамт энэ дөрвөн хотыг өглөө. 30Ашер овгоос тэд Мишалыг мөн Абдоныг түүний бэлчээр нутгийнх нь хамт, 31Хелкат, Рехоб зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 32Нафталийн овгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот Галил дахь Кедеш мөн Хаммот-дор, Картан зэрэг гурван хотыг бэлчээр нутагтай нь хамт өгөв. 33Гершончуудын ургуудын дагуу бүх хот гэвэл бэлчээр нутгийнхаа хамт арван гурав байлаа.
34Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд тэд Зебулун овгоос Иокнеам, Карта, 35Димна, Нахалал зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв. 36Реубен овгоос тэд Безер, Иахаз, 37Кедемот болон Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв. 38Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт, 39Хешбон, Иазер зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 40Эдгээр бүгд нь левичүүдийн ургуудын үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу хуваарилсан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа.
41Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд бүгд дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байв. 42Эдгээр бүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв.
43Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав. 44Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудын хэн нь ч тэдний өмнө сөрж зогсоогүй. ЭЗЭН бүх дайснуудыг нь тэдний гарт өгөв. 45Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелэв.
Currently Selected:
ИОШУА 21: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: