ИОШУА 20
20
1Тэгтэл ЭЗЭН Иошуад ярин айлдсан нь
— 2Израилийн хөвгүүдэд хэл “Мосегээр дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго. 3Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог. 4Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой. 5Хэрэв цусан өшөө авагч түүнийг нэхэн хөөвөл, хүн алсан уг хэрэгтнийг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас төлөвлөлгүйгээр алсан ба урьд нь ч түүнд хорсдоггүй байсан. 6Чуулганы өмнө шүүгдэхээр очтолоо, мөн тэр өдрүүдэд тэргүүн тахилч байгч нэгний нас эцэслэх цагийг болтол, тэр хүн уг хотод амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зугтсан хот уруугаа буцаж болно” гэж хэл гэв.
7Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедешийг, Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) сонгов. 8Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безерийг, Гад овгоос Гилеад дахь Рамотыг, мөн Манассе овгоос Башан дахь Голаныг сонгов. 9Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.
Currently Selected:
ИОШУА 20: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: