YouVersion Logo
Search Icon

ЛУК 21

21
1Есүс дээшээ харж, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг харав. 2Мөн хоёр зэс зоос өргөж буй нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг Тэр харав. 3Тэр
—Би та нарт үнэнээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө. 4Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.
5Зарим хүмүүс сүмийн тухай, тэр нь гоёмсог чулуунуудаар болон өргөлийн зүйлсээр чимэглэгдсэнийг ярьж байхад нь Есүс
6Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд гэвэл, нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй, бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв. 7Тэд Түүнээс
—Багш аа, энэ нь хэзээ болох вэ? Эдгээр нь болох үед ямар шинж тэмдэг байх бол? гэж асууцгаав. 8Тэр
—Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд тэд “Би бол Тэр байна”, “Цаг ойрхон байна” гэх болно. Тэдний араас бүү яв. 9Та нар дайн дажин, түгшүүрийн тухай сонсвол бүү айгтун. Учир нь эхлээд энэ бүхэн болох ёстой юм. Харин төгсгөл нь хараахан биш юм гэв. 10Тэгээд Тэр цааш нь тэдэнд
—Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд 11хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ. 12Харин энэ бүгдээс өмнө Миний нэрнээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид болон хаадын өмнө авчирна. 13Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. 14Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд санаагаа түвшитгэ. 15Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. 16Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална. 17Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. 18Гэсэн хэдий ч та нарын толгойн дахь ширхэг үс чинь ч устахгүй. 19Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.
20Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. 21Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог. 22Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. 23Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. 24Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.
25Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. 26Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана. 27Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна. 28Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв.
29Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
—Инжрийн мод болон бүх моддыг хар. 30Та нар тэдгээрийн нахиалахыг хараад зун ойрхон байгааг мэддэг. 31Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй. 32Үнэнээр Би та нарт хэлье. Бүх зүйл биелэгдтэл энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 33Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй.
34Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ. 35Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. 36Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.
37Есүс өдөржин сүмд сургаалаа айлдаж, харин шөнө нь гарч яван, Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. 38Сүм уруу ирж, Түүнийг сонсохоор бүх хүмүүс өглөө эртлэн босдог байлаа.

Currently Selected:

ЛУК 21: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in