СУРГААЛТ ҮГС 8
8
1Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү?
Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү?
2Замын дэргэдэх өндөрлөгийн орой дээр,
Жимүүд нийлэх газарт тэр зогсож байдаг.
3Дааман хаалгануудын дэргэд, хот уруу орох газарт,
Хаалгануудын үүдэнд ч тэр чангаар хашхирна.
4Ингэхдээ “Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна.
Миний дуу хоолой хүний хөвгүүдэд хандаж байна.
5Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун.
Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
6Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина.
Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно.
7Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг.
Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ.
8Амнаас минь гарах үг бүр шударга зөв бөгөөд
Тэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ.
9Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд
Мэдлэгийг олж авагсдад зөв юм.
10Цалин цагаан мөнгийг бус, харин миний зааврыг авагтун.
Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
11Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй.
Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй.
12Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог ба
Мэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог.
13ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм.
Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.
14Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх.
Би болбоос оюун ухаан мөн.
Хүч нь минийх.
15Хаад надаар хаанчилдаг.
Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог.
16Тайж нар болон язгууртнууд,
Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.
17Намайг хайрлагсдыг би хайрлана.
Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.
18Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.
19Миний үр жимс алтнаас ч,
Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр.
Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.
20Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.
21Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөд
Тэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.
22Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.
23Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан.
24Хөлгүй гүн ба усаар бялхах булаг байхгүй байхад би бий болсон.
25Уулсыг босгохоос өмнө хийгээд толгодын өмнө би бий болсон.
26Газар дэлхий болон талыг хийгээд
Ертөнцийн анхны тоосонцрыг ч Тэр бүтээгээгүй байхад
Би бий болсон юм.
27Тэр тэнгэрийг бүтээж,
гүний гадаргуу дээр хил хязгаарыг нь тогтооход
Би тэнд байсан
28Тэр дээр нь огторгуйг тогтоох үед, мөн гүний булгууд бий болоход,
29Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд,
Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.
30Тэгэхэд би Түүний хажууд бүтээгч болж
Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд
Түүний өмнө үргэлж баярлаж байв.
31Түүний газар болох дэлхийд баярлан,
Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.
32Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун.
Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.
33Сургамжийг дагаж, ухаантай бологтун.
Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан,
Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35Учир нь намайг ологч нь амийг олж,
ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.
36Харин намайг алдагч нь өөрийгөө хорлоно.
Намайг үзэн ядагч бүхэн нь үхлийг хайрлагч болой” гэв.
Currently Selected:
СУРГААЛТ ҮГС 8: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: