ДУУЛАЛ 12
12
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, найман утастай лир дээр.
1Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч,
Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
2Тэд бие биедээ худлыг хэлдэг.
Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.
3Бүх зусардагч уруул болон
Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.
4Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна.
Уруул маань биднийх юм.
Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.
5ЭЗЭН “Сул доройн дарлагдал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,
Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.
6Шавар зууханд тунгаагдаж,
Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт
ЭЗЭНий үг бол цэвэр юм.
7ЭЗЭН, Та тэднийг хамгаална.
Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
8Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд
Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.
Currently Selected:
ДУУЛАЛ 12: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society