YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 13

13
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
1ЭЗЭН, хэдий болтол юм бэ?
Та намайг үүрд мартах юм уу?
Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?
2Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж,
Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ?
Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ?
3Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч.
Нүдийг минь нээгээч,
Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.
4Миний дайсан ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж,
Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно.
5Харин би Таны хайр энэрэлд итгэсэн.
Миний зүрх Таны авралд баясах болно.
6Би ЭЗЭНд дуулна,
Учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм.

Currently Selected:

ДУУЛАЛ 13: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for ДУУЛАЛ 13