СОЛОМОНЫ ДУУН 8
8
1Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол,
Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн.
Хэн ч намайг жигшихгүй байхсан.
2Чамайг би хөтлөөд,
намайг сургагч эхийнхээ гэрт оруулах байсан.
Чамд би уулгах гэж өөрийн анарын шүүснээс гарсан амтат дарсыг өгөх байсан.
3Түүний зүүн гар нь толгой дор минь байж,
баруун гар нь намайг тэврэг.
Болзоот залуу
— 4Иерусалимын охид оо, би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.
Найзууд
— 5Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?
Болзоот залуу
—Алимын модон дор би чамайг сэрээлээ.
Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд
тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.
6Зүрхэндээ намайг тамга мэт,
гар дээрээ намайг тамга мэт тавь.
Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,
хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ.
Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.
7Их ус хайрыг унтрааж үл чадна.
Гол ч түүнийг хальж үл чадна.
Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,
энэ нь басамжлагдах нь гарцаагүй»
Найзууд
— 8Бид бяцхан охин дүүтэй агаад
түүнд хөх байхгүй билээ.
Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?
9Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно.
Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална.
Сүйт бүсгүй
— 10Би бол хана. Хөх минь ч цамхаг мэт.
Тэгээд би түүний нүдэнд амар амгаланг олдог нэгэн мэт байсан билээ.
11Соломон Баал-хамонд усан үзмийн тариалантай байв.
Тэрээр усан үзмийн тариалангаа сахиулуудад хариуцуулав.
Хүн нэг бүр үр жимснийх нь төлөө мянган мөнгөн шекелийг авчирдаг байв.
12Миний өөрийн усан үзмийн талбай өмнө минь байна.
Мянган шекел нь Соломон танд,
хоёр зуу нь түүний үр жимсийг арчлагчдад нь өгөгдөх юм.
Болзоот залуу
— 13Цэцэрлэгт суугч аа,
андууд маань дуу хоолойг чинь сонсоно.
Надад ч мөн дуугаа сонсгооч!
Сүйт бүсгүй
— 14Хайрт минь, түргэл,
Анхилуун үнэрт уулс дээрх зээр,
эсвэл идэр буга мэт байгтун.
Currently Selected:
СОЛОМОНЫ ДУУН 8: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society