1
ИОХАН 6:35
Ариун Библи, 2004
Есүс тэдэнд —Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.
Vertaa
Tutki ИОХАН 6:35
2
ИОХАН 6:63
Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.
Tutki ИОХАН 6:63
3
ИОХАН 6:27
Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ.
Tutki ИОХАН 6:27
4
ИОХАН 6:40
Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа.
Tutki ИОХАН 6:40
5
ИОХАН 6:29
Есүс тэдэнд —Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав.
Tutki ИОХАН 6:29
6
ИОХАН 6:37
Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.
Tutki ИОХАН 6:37
7
ИОХАН 6:68
Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
Tutki ИОХАН 6:68
8
ИОХАН 6:51
Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа.
Tutki ИОХАН 6:51
9
ИОХАН 6:44
Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна.
Tutki ИОХАН 6:44
10
ИОХАН 6:33
Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ.
Tutki ИОХАН 6:33
11
ИОХАН 6:48
Би бол амийн талх байна.
Tutki ИОХАН 6:48
12
ИОХАН 6:11-12
Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, сууцгаасан хүмүүст тарааж өгөв. Мөн загасыг ч тэдний хүссэнээр өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв.
Tutki ИОХАН 6:11-12
13
ИОХАН 6:19-20
Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Гэвч Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав.
Tutki ИОХАН 6:19-20
Koti
Raamattu
Suunnitelmat
Videot