ЭХЛЭЛ 14
14
1Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нар 2Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ. 3Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав. 4Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад, арван гурав дахь жилдээ босжээ. 5Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж, 6мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив. 7Тэгээд тэд буцаж, Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив. 8Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд 9Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын эсрэг жагссан буюу таван хааны эсрэг дөрвөн хаан гарчээ. 10Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав. 11Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав. 12Тэд бас Содомд сууж байсан Абрамын ач дүү Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.
13Зугтаж буй нэгэн хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ. 14Тэгээд Абрам ач дүүгээ баригдсаныг сонсоод, гэрт нь төрсөн, бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдан, Дан хүртэл нэхэн хөөжээ. 15Абрам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хувааж, шөнө дүлээр тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, 16булаагдсан эд юмс, ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.
17Абрамыг Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. 18Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд 19Абрамыг ерөөж өгүүлрүүн
—Тэнгэр газрын Эзэн,
Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!
20Та нарын дайсныг гарт чинь тушаасан
Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!
гэв. Абрам түүнд бүх юмны аравны нэгийг өгчээ. 21Содомын хаан Абрамд
—Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөрөө ав гэсэнд 22Абрам Содомын хаанд
—Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд 23би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи “Би Абрамыг баян болгосон” гэж хэлэх вий. 24Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.
Արդեն Ընտրված.
ЭХЛЭЛ 14: АБ2004
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: