ЭХЛЭЛ 15
15
1Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж,
—Абрам аа, бүү ай!
Би бол чиний бамбай,
Чиний шагнал агуу их болно.
гэжээ. 2Абрам
—Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв. 3Абрам цааш өгүүлрүүн
—Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд 4ЭЗЭНий үг түүнд ирж
—Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд, 5түүнийг гадагш дагуулан гараад
—Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд
—Чиний үр удам ийм олон болно гэв. 6Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав. 7Тэрээр түүнд
—Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд, 8Абрам
—Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд 9ЭЗЭН түүнд
—Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв. 10Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй. 11Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.
12Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв. 13ЭЗЭН Абрамд
—Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав. 14Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ. 15Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно. 16Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой. 17Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ. 18Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж
—Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл
Чиний үр удмынханд өгсөн билээ. 19Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд, 20хитчүүд, перизчүүд, рефаимчууд, 21аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын газар нутаг юм гэв.
Արդեն Ընտրված.
ЭХЛЭЛ 15: АБ2004
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: