1
ИОХАН 15:5
Ариун Библи, 2004
Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.
Kokisana
Luka ИОХАН 15:5
2
ИОХАН 15:4
Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
Luka ИОХАН 15:4
3
ИОХАН 15:7
Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
Luka ИОХАН 15:7
4
ИОХАН 15:16
Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.
Luka ИОХАН 15:16
5
ИОХАН 15:13
Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
Luka ИОХАН 15:13
6
ИОХАН 15:2
Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.
Luka ИОХАН 15:2
7
ИОХАН 15:12
Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.
Luka ИОХАН 15:12
8
ИОХАН 15:8
Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.
Luka ИОХАН 15:8
9
ИОХАН 15:1
Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.
Luka ИОХАН 15:1
10
ИОХАН 15:6
Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.
Luka ИОХАН 15:6
11
ИОХАН 15:11
Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
Luka ИОХАН 15:11
12
ИОХАН 15:10
Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.
Luka ИОХАН 15:10
13
ИОХАН 15:17
Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун.
Luka ИОХАН 15:17
14
ИОХАН 15:19
Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.
Luka ИОХАН 15:19
Ndako
Biblia
Bibongiseli
Bavideo