Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

Үйлс 10

10
Корнел Петр хоёр
1Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ. 2Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. 3Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. 4Айдаст автсан тэр түүн уруу харж
—Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд
—Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав. 5Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул. 6Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. 7Өөртэй нь ярьсан тэнгэрэлчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мөн өөртэйгөө үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэг бишрэлтэй нэгийг нь дуудав. 8Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.
9Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. 10Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. 11Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. 12Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. 13Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд
—Петр ээ! Бос, нядлаад ид гэв. 14Харин Петр
—Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ. 15Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд
—Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв. 16Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.
17Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн эрчүүд Симоны гэрийг сурагласаар дааман хаалганы өмнө зогсож байв. 18Тэгээд Петр хэмээх Симон тэнд байрлаж буй эсэхийг дуудан асуув. 19Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд
—Үзэгтүн, гурван эр#10:19 ЗБ-т хэдэн эр нэгэн гар бичмэлд хоёр эр гэж байдаг. чамайг хайж байна. 20Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн дээр оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. 21Петр тэр хүмүүс дээр очиж
—Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд 22тэд
—Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв. 23Петр тэднийг орохыг урьж, зочлов.
Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. 24Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Корнел төрөл садан болон дотнын андуудаа дуудаж цуглуулаад тэднийг хүлээж байлаа. 25Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. 26Харин Петр түүнийг босгоод
—Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. 27Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. 28Тэр тэдэнд
—Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. 29Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв.
30Корнел
—Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал,#10:30 ЗБ-т мацаг барин залбирч үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, 31“Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. 32Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хөвөөн дэх Симоны гэрт байгаа” гэсэн юм. 33Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.
Харь үндэстнүүд сайнмэдээ сонссон нь
34Петр ам нээж,
—Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд#Дх 10:17 35Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов. 36Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн) 37Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ. 38Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. 39Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. 40Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, 41бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов. 42Тэр бол амьдын хийгээд үхсэний Шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. 43Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.
Харь үндэстнүүд Сүнсийг хүлээн авсан нь
44Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. 45Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. 46Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр
47Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ. 48Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.

Voafantina amin'izao fotoana izao:

Үйлс 10: АБ2013

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra